АТГ: Хөгжлийн банкны зээлтэй холбоотой мөрдлөгө эхэлснээс хойш 8.5 тэрбум төгрөг төлөгдсөн
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АТГ: Хөгжлийн банкны зээлтэй холбоотой мөрдлөгө эхэлснээс хойш 8.5 тэрбум төгрөг төлөгдсөн

/2022.02.10/ Нэгдүгээр сарын сүүлээр Хөгжлийн банкнаас 52 зээлдэгчийг шалгуулахаар АТГ-т хандсан. Энэ дагуу Авлигатай тэмцэх газраас Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудлаар мэдээлэл хийлээ. Авлигатай тэмцэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн:

- Мөрдөн шалгах ажиллагаа эхэлснээс хойш 8.5 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдсөн. Мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд хохирол нөхөн төлүүлэх үйл ажиллагаа баталгаажна. 52 чанаргүй зээлтэй холбоотой ААН-ийн талаар АТГ-ын албан ёсны сайтад нээлттэй мэдээлнэ.

Хөгжлийн банкнаас ирүүлсэн хугацаа хэтэрсэн, чанаргүй ангилалд хамруулсан 52 зээлийг хуулийн дагуу олгосон эсэх, зээл олгосон албан тушаалтнууд нь эрх мэдлээ урвуулан ашиглаж зээлдэгчид давуу байдал олгосон эсэх, хахууль авсан эсэх, улсад хохирол учруулсан эсэх зэргээр ажлын хэсэг байгуулан ажиллаж эхэллээ.

1,230 тохиолдол бүртгэгдэж, 3 хүн нас барлаа
1,230 тохиолдол бүртгэгдэж, 3 хүн нас барлаа
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.