/2022.02.10/ Өнгөрсөн нэг хоногт ковид-19 халдварын нийт 1,230 тохиолдол батлагдаж 3 хүн нас баржээ.
Нийт бүртгэгдсэн тохиолдлын 602 нь Улаанбаатарт, 628 нь хөдөө орон нутагт байна. Өнөөдрийн байдлаар 5,800 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс хүнд 582, нэн хүнд 53 хүн байгаа аж.
Нас барсан иргэдийн хувьд бүгд архаг хууч өвчтэй, ковид хавсарсан гэсэн оноштой байна.