/2021.08.03/ Улсын нэгдсэн эмнэлэг, хувийн хэвшлийн эмнэлэг, эрүүл мэндийн төв зэрэг 132 объекттод шалгалт хийхэд 647 зөрчил илэрчээ.
Онцгой байдлын байгууллагаас 21 аймаг, нийслэлд үйл ажиллагаа явуулдаг эмнэлгүүдийн бэсрэг хүчилтөрөгчийн үйлдвэр, цэнэглэх байр, баллон хадгалах, хий түгээх байруудын стандарт аюулгүй ажиллагааг хангуулах төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг зохион байгуулсан аж.
Шалгалтын явцад дараах зөрчил илэрчээ. Үүнд,
-Хүчилтөрөгчийн үйлдвэр, цэнэглэх байр, хий түгээх станцад ашиглагдаж байгаа хүчилтөрөгчийн хийтэй, хийгүй, нөөц баллонуудыг эмнэлгийн гадна талбайд ил байрлуулсан,
-Эмнэлгүүдэд ашиглаж байгаа хүчилтөрөгчийн баллонуудын аюулгүй ажиллагаа хангалтгүй зориулалтын бус газарт байрлуулсан,
-"Ковид-19"-ын халдвартай эмчлэгдэж байгаа өвчтөнд залгасан хүчилтөрөгчийг бэхлээгүй,
-Хүчилтөрөгчийн холбох хэрэгслүүд шаардлага хангахгүй, гэмтсэн, хуучирсан, баллоны будаг халцарсан, хугацаа нь дууссан баллон ашигласан зэрэг зөрчил илэрсэн аж.
Эх сурвалж: ОБЕГ