Гадаадад зорчих иргэд шинжилгээнд хамрагдахдаа анхаарах зүйлс
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гадаадад зорчих иргэд шинжилгээнд хамрагдахдаа анхаарах зүйлс

228253253_2913107855618673_4615428435947526339_n.jpg

/2021.08.03/: ХӨСҮТ нь гадаад оронд зорчигч иргэдийн PCR шинжилгээг авч байгаатай холбоотой дараах мэдээллийг хүргэж байна. Хэрэв иргэн та гадаад оронд зорчих гэж байгаа бол

– Нислэгээс 24-48 цагийн өмнө 09:00-13:00 цагийн хооронд шинжилгээ өгсөн байх шаардлагатай бөгөөд ХӨСҮТ-ийн амбулаторийн цахим бүртгэлд бүртгүүлж 2 давхрын Нян судлалын лабораторийн сорьц авах хэсэгт хүсэлтээ өгнө.

– Өгөгдсөн маягтанд гадаад паспортны мэдээллээ гаргацтай, гүйцэд, зөв, англиар бичих ба холбогдох утасны дугаараа бичнэ.

– Шинжилгээ өгсөнөөс хойш хариуг 24 цагийн дараа англи хэл дээр бланкаар олгох бөгөөд иргэн та шинжилгээний хариугаа авахдаа бичигдсэн өөрийн мэдээллээ шалгаж авахыг анхаарна уу.

Эх сурвалж: ОБЕГ

ОУОХ Э.Цэндбаатарын тулааны дүнг хэвээр нь үлдээжээ
ОУОХ Э.Цэндбаатарын тулааны дүнг хэвээр нь үлдээжээ
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.