Улаанбаатар хүртэлх тээвэрлэлтийн саатал Хятадын талтай холбоотой гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатар хүртэлх тээвэрлэлтийн саатал Хятадын талтай холбоотой гэв

China planning megalopolis the size of New England | wthr.com

/2021.08.03/: Цаг үеийн асуудлаар Монголын Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооноос гаргасан мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд "Дэлхий дахинаа үүсээд буй коронавируст цар тахлаас шалтгаалсан ачаа тээврийн доголдлын улмаас БНХАУ-ын Тяньжин боомтод манай улсад ирэх ёстой 4260 чингэлэг ачаа гацаад буйг дурдсан байна.

Өнгөрөгч хугацаанд Тяньжин боомтод чингэлгүүд ихээр бөөгнөр байгаа бөгөөд Монгол улсруу хаяглагдан тээвэрлэгдэж байгаа чингэлгүүд Хятадын төмөр замын вагон хангалт, тээвэрлэлтийн төлөвлөгөө хангалтгүй байгаа шалтгаанаар саатаж байгаа тул манай холбогдох байгууллага, яамдууд хамтран ажиллаж гарц шийдлүүдийг гаргаж байгаа бөгөөд одоогийн байдлаар Хятадын талын шийдвэрийг хүлээж байгаа.

Ойрын хугацаанд Тайланд, Сингапур, Вьетнам, Малайз, Тайвань дахь агентуудаас Коско далайн тээвэрлэгч компаний удирдлагуудын шийдвэрийн дагуу Улаанбаатар хүртэлх тээвэрлэлтийг тодорхойгүй хугацаанд зогсоосон тухай мэдэгдэж эхлээд байна" гэж мэдэгджээ.

Эх сурвалж: Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо

ТОКИО 2020: Х.Болортуяа Энэтхэг улсын тамирчинг ялж шөвгийн наймд үлдлээ
ТОКИО 2020: Х.Болортуяа Энэтхэг улсын тамирчинг ялж шөвгийн наймд үлдлээ
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.