ТОКИО 2020: Х.Болортуяа Энэтхэг улсын тамирчинг ялж шөвгийн наймд үлдлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОКИО 2020: Х.Болортуяа Энэтхэг улсын тамирчинг ялж шөвгийн наймд үлдлээ

2021.08.03

Олимпын наадамд чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62кг жингийн барилдаан боллоо. Энэ жинд манай тамирчин Х.Болортуяа Энэтхэг улсын тамирчин Сонам Сонамтай барилдана. Тэрээр 2002 онд төрсөн 19 настай бол Болортуяа 1996 онд төрсөн 25 настай юм.

Спортын амжилтаас:

Манай тамирчин энэ жил Казахстан улсын Алматы хотод болсон чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд хоёрдугаар байр эзэлж мөнгөн медаль хүртсэн.

Түүний өрсөлдөгч Сонам энэ жил Казахстан улсын Алматы хотод болсон чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд 6 дугаар байр эзэлсэн залуу тамирчин юм.

Тоглолт эхлээд 1 минутын дотор шүүгч манай тамирчинд эхний сануулгыг өгсөн юм.

Барилдаан дуусахад 4 минут 30 секунд үлдсэн үед шүүгч манай тамирчинд торгуулийн 30 секунд өглөө. Улмаар Сонам нэг оноо авсан юм.

Эхний үе 1:0 онооны харьцаатайгаар манай тамирчин хожигдож явсан.

Хоёрдугаар үед манай тамирчин ахин нэг торгуулийн хуудас авч, өрсөлдөгч ахин нэг оноо авлаа.

Болортуяа барьцаа сайн авах хэрэгтэй байлаа.

Эцсийн мөчид өрсөлдөгчөө дайрч хонгодсоноор Болортуяа 2 оноо авч яллаа.

Дараагийн тоглолтод Болгар улсын тамирчин Юүсэйн Таяби Мустафатай барилдана. Тэрээр 1991 онд төрсөн 30 настай бол Болортуяа 1996 онд төрсөн 25 настай юм.

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ: Шатахууны үнийг бууруулах боломжгүй
ХЭЛЭЛЦҮҮЛЭГ: Шатахууны үнийг бууруулах боломжгүй
 
СОНГУУЛЬ 2024: Шинэ систем сонгуулийн ханшийг илтэд өсгөв
СОНГУУЛЬ 2024: Шинэ систем сонгуулийн ханшийг илтэд өсгөв
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.