"НИК" ХХК-ийн захирал Н.Наранбат шатахууны үнэ буурах боломжгүй талаар хэллээ. Мөн шатахууны үнэ өсөх эсэх нь дэлхийн зах зээлээс хамаарна гэв.
Өнгөрсөн хугацаанд төрөөс ААН-үүдэд ямарч санхүүжилт, татаас өгөөгүй. Төрөөс мөнгө өгснөөр шатахуун импорлогч ААН-үүд үнээ нэмээгүй гэдэг буруу ойлголт яваад байна. Түүнчлэн ААН-үүдийг бензиний үнийг өсгөхдөө өмнөх сарын алдагдлаа нөхсөн гэж ойлгоод байгаа нь ташаа ойлголт юм. Хэрэв өнгөрсөн нэгдүгээр сард вакцины сураг гараагүй бол өнөөдөр нөхцөл байдал хүнд байх байлаа. Нэгдүгээр сараас литр тутамдаа 600 төгрөгийн алдагдал хүлээж ирсэн.
Түүнчлэн төрөөс шатахууны үнийг хянадаг болохоос тогтоодоггүй гэдгийг ойлгох хэрэгтэй байна гэлээ.