ХЭЛЭЛЦҮҮЛЭГ: Хилийн үнэ өссөн учир шатахууны үнэ нэмэгдсэн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ: Хилийн үнэ өссөн учир шатахууны үнэ нэмэгдсэн

Шатахууны үнийн асуудлаар төрийн ордонд яг одоо хэлэлцүүлэг өрнөж байна.

Энэ талаар УУХҮ-ийн сайд Г.Ендон: "Жижиглэнгийн үнийн 70 хувийг хилийн үнэ бүрдүүлдэг. Хилийн үнэ өссөн тул шатахууны үнэ өссөн. АИ-92 бол өргөн хэрэглээний шатахуун тул бид ААН-тэй үнээ нэмэхгүй байх талаар ярилцсан. Үүний үр дүнд иргэдийн 60 хувь нь вакцинжуулалтаа хийлгэсний дараа үнэ нэмэх зөвшилцөлд хүрсэн юм" гэв.

Мөн тэрбээр "ААН-үүд ашиг олох ёстой. Тэд ажилчдаа цалинжуулах үүрэгтэй. Шатахуун импортлогч ААН-үүд нэгдүгээр сараас литр тутамд 600 төгрөгийн алдагдал хүлээж ирсэн. Энэ байдал удаан үргэлжилбэл шатахууны хомстол үүсэх эрсдэл байсан тул үнийг шат дараатай нэмлээ" гэж тайлбарлалаа.

ТОКИО 2020: К-поп дуунууд тамирчдын урам зоригийг нэмж байна
ТОКИО 2020: К-поп дуунууд тамирчдын урам зоригийг нэмж байна
 
ХОРИГДЛУУД ЯЛ ЭДЭЛЖ БАЙНА УУ, ДАРГА НАРЫН ХАУС БАРЬЖ БАЙНА УУ?
ХОРИГДЛУУД ЯЛ ЭДЭЛЖ БАЙНА УУ, ДАРГА НАРЫН ХАУС БАРЬЖ БАЙНА УУ?
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.