/2021.08.02/ Туул, Хэрлэн, Тэрэлж голд нийслэлийн Аврах анги, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид, Цагдаа, Хүүхэд хамгааллын төвийн ажилтнуудтай хамтран 06 сарын 10-наас хөдөлгөөнт завьт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна.
Алба хаагчид сүүлийн долоо хоногийн хугацаанд гол, усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг яриаг 5364 иргэнд өгч, ногоон бүсээс 853 автомашин холдуулан, 2668 ширхэг тараах материал тарааж сэрэмжлүүлэг өгчээ.
Мөн усны осолдох гэж байсан нэг иргэний амь насыг аварч, голд суусан 2 автомашиныг татаж аюулгүй болгосон аж.
Эх сурталж: ОБЕГ