ТОКИО 2020: Өнөөдрийн тоглолтын хуваарь
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОКИО 2020: Өнөөдрийн тоглолтын хуваарь

2021.08.03

Өнөөдөр чөлөөт бөхийн тамирчид дэвжээн дээр гарна.

10:00 цагт чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62кг жингийн барилдаан болно. Энэ жинд манай тамирчин Х.Болортуяа Энэтхэг улсын тамирчин Сонам Сонамтай барилдана. Тэрээр 2002 онд төрсөн 19 настай бол Болортуяа 1996 онд төрсөн 25 настай юм.

Спортын амжилтаас:

Манай тамирчин энэ жил Казахстан улсын Алматы хотод болсон чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд хоёрдугаар байр эзэлж мөнгөн медаль хүртсэн.

Түүний өрсөлдөгч Сонам энэ жил Казахстан улсын Алматы хотод болсон чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд 6 дугаар байр эзэлсэн залуу тамирчин юм.

17:15 цагт 68кг жингийн барилдааны медалийн төлөөх тоглолт явагдана. Энэ жинд манай тамирчин С.Батцэцэг оролцож буй.

Өнөөдөр дуу, цахилгаантай аадар бороо орно
Өнөөдөр дуу, цахилгаантай аадар бороо орно
 
BTS-ийн тоглолтыг Netflix дэлхий даяар шууд дамжуулна
BTS-ийн тоглолтыг Netflix дэлхий даяар шууд дамжуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.