Богд Зонховагийн хөшөө барих төсвийг ахмадын тэтгэвэр нэмэхэд зарцуулахаар боллоо
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Богд Зонховагийн хөшөө барих төсвийг ахмадын тэтгэвэр нэмэхэд зарцуулахаар боллоо

/2022.01.28/ Ахмад настны тэтгэвэр нэмэх асуудал яригдаж буй. Энэ талаар Сайд, гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлсээр байна. Соёлын сайд Ч.Номин:

- "Түүх, шашны соёлыг дэлгэрүүлэх “Богд Зонхова” цогцолборын төслийг миний бие цаг үеэ олоогүй гэж үзсэн учраас зориулалтыг өөрчлөх саналаа Засгийн газарт хүргүүлсэн байсан. Саналыг өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцээд цогцолборын төсвийг ахмадуудын тэтгэврийг нэмэхэд зарцуулахаар шийдвэрлэлээ" хэмээн нийтэлсэн байна.

“Богд зонхова” төсөлтэй адил тэвчиж болох бүхий л хөшөө, дурсгалыг мөн царцааж, ахмад настнуудын тэтгэврийг үе шаттай нэмэгдүүлэхийг Засгийн газрын гишүүд бүрэн дэмжлээ.

Вакциныг эсрэгүүцсэн жолооч нарыг Маск сайшаажээ
Вакциныг эсрэгүүцсэн жолооч нарыг Маск сайшаажээ
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.