/2022.01.28/ Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан:
-Сүүлийн үед халдварын тархалт нэмэгдэж байна. Үүний 60 хувь нь Улаанбаатар хотод байгаа бол үлдсэн 40 хувь нь хөдөө орон нутагт бүртгэгдэж байна. Өмнөх долоо хоногтой харьцуулбал хөдөө орон нутагт бүртгэгдэх халдварын хувь хэмжээ энэ долоо хоногт ихэссэн. Дорноговь, Өмнөговь, Завхан аймагт тархалт өндөр байна. Тархалтыг илэрхийлдэг гол үзүүлэлт бол ПСР. Оны өмнө энэ шинжилгээгээр эерэг илрэх хувь 5 хувь байсан ч энэ тоо 30 хувьд хүрсэн байна.
Омикроны үед эрчимт эмчилгээний заалттай эрчимт эмчилгээний заалттай нэн хүнд өвчтөний тоо бусад хувилбартай харьцуулахад 2,5-3,5 дахин бага байна.
Өнөөдрийн байдлаар вакцины нэг, хоёрдугаар тунд хамрагдсан 2,1 сая хүн байна. Хэдхэн хоногийн өмнө гуравдугаар тунд хамрагдсан хүний тоо 1 сая болсон. Мөн дархлаа сэргээх 4 дэх тунд хамрагдсан 78 мянган иргэн байна" гэлээ.