О.Батбаяр: Зарим орнууд 5-11 насныханд вакцин хийхгүй гэдгээ мэдээлсэн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Батбаяр: Зарим орнууд 5-11 насныханд вакцин хийхгүй гэдгээ мэдээлсэн

/2022.01.28/ Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр:

-Омикроны давлагаанд өртсөн улс орнуудад халдварын тархалт хумигдах хандлагатай байна. Гэсэн хэдий ч Омикроны BA-2 гэх шинэ хувилбар дэлхийн 40 гаруй улс оронд бүртгэгдээд байна. Уг хувилбарын 49 хувь нь Дани, Их Британид тархсан. Данид тохиолдлын тоо ихсэж байгаа ч хүндрэх нөхцөл бага байна. Өнөөдрийн байдлаар 9,800 орчим хүн дээрх халдвраар өвчилсөн байна.

Шинэ хувилбар нь халдварлах чадварын хувьд 1.5 дахин их. Хүндрэл, нас баралт, вакцины нөлөөний судалгааг хийж байна.

Мөн 5-11 насны хүүхдийн халдвар авч хүндрэх эрсдэл бага байгаа учир энэ насны хүүхдэд вакцин хийхгүй гэдгийг зарим улс орнууд мэдэгдлээ. Тухайлбал, Швед улс 5-11 насныханд вакцин хийхгүй гэдгээ өчигдөр зарласан.

Харин 5 доош насны хүүхдийн эмнэлэгт хэвтэх байдал нэмэгдэж байна" гэлээ.

Видео: Ковидын нөхцөл байдлын мэдээллийг ЭМЯ-аас хүргэж байна
Видео: Ковидын нөхцөл байдлын мэдээллийг ЭМЯ-аас хүргэж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.