/2022.01.28/: Пхеньян пүрэв гарагт дахин пуужин харвасантай холбогдуулан Японы засгийн газар БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ.
Энэ тухай Японы Батлан хамгаалахын сайд Нобуо Киши баасан гарагт сэтгүүлчдэд мэдэгдэв.
Тэрээр “Бээжин дэх Элчин сайдын яамаараа дамжуулан Хойд Солонгосын талд эсэргүүцлээ илэрхийлсэн. БНАСАУ пүрэв гарагт хоёр пуужин харвасан гэх мэдээллийг Японы батлан хамгаалахын дарга мөн баталжээ .
Баасан гарагт Солонгосын төв мэдээллийн агентлаг (KCNA) БНАСАУ энэ долоо хоногт "газар-газар" ангиллын алсын тусгалтай далавчит пуужин болон тактикийн удирдлагатай пуужингийн туршилт хийсэн гэж мэдэгдсэн бол KCNA Пхеньян хүчирхэг байлдааны цэнэгт хошууг үргэлжлүүлэн хөгжүүлэх болно гэж мэдэгджээ.
ЦТАК-ын мэдээлснээр пуужингууд 1800 км-ийн зайд байрлах арлын байг оносон байна. Пуужин агаарт 9137 секундын турш ниссэн гэжээ.
Пүрэв гарагт БНСУ-ын арми Умард Солонгос ойрын тусгалтай хоёр баллистик пуужин харваж, Хамгёнбүкдо мужийн эргийн ойролцоох хүн амгүй арлуудын нэг рүү оносон тухай зарлалаа. Энэхүү хөөргөлт нь он гарснаас хойш зургаа дахь нь юм. Пхеньян энэ сарын эхээр тактикийн удирдлагатай пуужин болон төмөр замын пуужингийн систем, мөн пуужингийн довтолгооноос хамгаалах системийг даван туулах маневр хийх чадвартай хэт авианы пуужин туршсан.
Эх сурвалж: Риа