/2022.01.28/: Урьд шөнө Баянзүрх дүүргийн хэд хэдэн хороонд байрлах орон сууцнуудад халаалт болон халуун ус тасарсан билээ.
Энэхүү гэмтэл нь тэдгээр байршлыг дулаанаар хангах үүрэг бүхий Амгалан дулааны станц дээр тог тасарснаас үүдэлтэй гэж мэдэгдлээ.
Тог тасарснаас шалтгаалан сүлжээний даралт огцом өссөн бөгөөд 2 газар дулааны сүлжээнд гэмтэл илэрсэн байна.
УБДС ХК-ийн 2 бригад гэмтлийг засварлах ажлыг хийж байна. Хотын зүүн талын дулаан хангамж тасалдсан. УДДТ-үүд дээр хүйтэн усаар нь эргүүлж даралтыг буулгахаар төлөвлөжээ.
Кино үйлдвэрийн салаанд задарсан 200мм-ийн ган хоолойн гэмтлийг олж гагнажээ. Тодруулбал, 03:50 цагт гагнуур дуусч Кино үйлдвэрийн салааг залгаж эхэллээ. Сүлжээний залгалтын ажил эхэлж байна. Сүлжээний даралт, температурыг аажуухан нэмэгдүүлж ажлын даралтад хүргэнэ.
5 цагийн орчимд бүрэн ачааллаа авна. Ингэснээр Амгалан ДС-ын гарах халуун 60 хэм, 7 цаг гэхэд 100 хэм хүргэх даалгавар ДҮТ-ээс өгөгдсөн байна.
Эх сурвалж: НЗДТГ