Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс "Монгол Улс: Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан"-г өчигдөр танилцууллаа.
Аймгуудын өрсөлдөх чадварын судалгааг эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэх үндсэн дөрвөн бүлгийн нийт 175 шалгуур үзүүлэлтээр нарийн тооцоолж гаргадаг. Энэхүү 175 шалгуур үзүүлэлтээс статистик мэдээлэл болон санал асуулга нийлсэн 141 шалгуур үзүүлэлтийг ашиглан аймгуудын өрсөлдөх чадварыг эрэмбэлдэг.
Аймгуудын өрсөлдөх чадварын тайланг анх боловсруулж эхэлсэн цагаас хойш жил бүр Орхон аймаг тэргүүлдэг байсан бол энэ жилийн хувьд Дорноговь аймаг нэгдүгээрт эрэмбэлэгджээ.
Харин ерөнхий үнэлгээгээр Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Завхан, Булган аймгууд хамгийн бага үнэлгээ авч, сүүлийн 5 байрт оржээ.
Тэгвэл тухайн аймгуудаас сүүлийн 2 сонгууль буюу 2016, 2020 онуудад сонгогдож байсан УИХ-ын гишүүд хэн байв?
17. Баянхонгор /53.54/
Хүн амын тоо: 88 мянга
Сумын тоо: 20
Сонгуулиар Баянхонгор аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд
2016 он: Г.Занданшатар, М.Билэгт, Л.Элдэв-Очир
2020 он: Г.Занданшатар, А.Адъяасүрэн, Д.Ганбат
18. Говь-Алтай /47.62/
Хүн амын тоо: 57 мянга
Сумын тоо: 18
Сонгуулиар Говь-Алтай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд
2016 он: Ш.Раднаасэд
2020 он: Б.Энх-Амгалан, Ш.Раднаасэд
19. Дундговь /46.86/
Хүн амын тоо: 46 мянга
Сумын тоо: 15
Сонгуулиар Дундговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд
2016 он: Б.Наранхүү
2020 он: Г.Мөнхцэцэг, Сү.Батболд
20. Завхан /36.80/
Хүн амын тоо: 72 мянга
Сумын тоо: 24
Сонгуулиар Завхан аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд
2016 он: Я.Санжмятав, З.Нарантуяа
2020 он: Б.Баярсайхан, Ц.Цэрэнпунцаг
21. Булган /36.49/
Хүн амын тоо: 61 мянга
Сумын тоо: 16
Сонгуулиар Булган аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд
2016 он: Ж.Бат-Эрдэнэ
2020 он: Ж.Бат-Эрдэнэ, Ц.Анандбазар