Дисней компани Динклэжийн шүүмжлэлд хариу өгчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дисней компани Динклэжийн шүүмжлэлд хариу өгчээ

Peter Dinklage

/2022.01.27/: "Game of Thrones"-ын жүжигчин Питер Динклэйж удахгүй дэлгэцнээ гарах "Цасан цагаан ба долоон одой" киноны тухай шүүмжилсэн ба үүнд Дисней хариу өглөө.

Ах дүү Гриммийн түүхээс сэдэвлэн 1937 онд бүтээсэн хүүхэлдэйн киног уран сайхны кино болгон дахин бүтээсэн нь "хоцрогдсон" гэж Динклэйж хэлэв.

Дисней "анхны хүүхэлдэйн киноны хэвшмэл ойлголтоос аль болох зайлсхийх болно" гэж мэдэгджээ.

"Тэд латин эмэгтэй жүжигчнийг Цасан цагааны дүрд тоглуулахдаа маш их бахархаж байсан нь [баримт] намайг бага зэрэг гайхшруулсан" гэж тэр подкастер Марк Маронтой ярилцахдаа хэлэв.

Cyrano' Review: Peter Dinklage Reinvents a Romantic Classic - Variety

Удахгүй гарах Оскарын шагналд нэр дэвшээд байгаа Cyrano киноны гол дүрд тоглосон Динклэйж ахондроплази гэж нэрлэгддэг одой гэсэн оноштой юм.

Жүжигчин өмнө нь одой үзлийн тухай их ярьдаг байсан бөгөөд үүнийг тус кинонд "давамгай зан чанар" болгох гэсэн "тааруухан зохиол" гэж хэлж байсан.

1938 онд нээлтээ хийсэн "Цасан цагаан ба долоон одой" анхны кино нь Диснейн анхны бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино байсан бөгөөд тус студийн сонгодог бүтээлүүдийн нэг гэж тооцогддог.

"West Side Story" киноны жүжигчин Рэйчел Зеглер, "Red Notice" киноны жүжигчин Гал Гадот нар цасан цагаан ба хорон санаат хатны дүрд тоглохоор болжээ.

Disney's live-action Snow White movie casts male lead opposite Rachel Zegler  and Gal Gadot | GamesRadar+

Динклэйж шинэ киноны тухай ярихдаа Дисней гол дүрд Латин эмэгтэй жүжигчний дүрийг сонгон шалгаруулж байгааг хүлээн зөвшөөрсөн ч бусад дүрүүдийн тухайд ахин дэвшилттэй дүр бүтээх шаардлагатай гээд “Тус кино нэг талаараа дэвшилттэй боловч агуйд амьдардаг долоон одойн тухай хоцрогдсон түүхийг хийсээр л байна. Би энэ агуйгаас гарч чадахаар зүйл хийгээгүй гэж үү? Тэгвэл би хангалттай чанга дуу хоолой болж чадаагүй юм байна” гэж хэлэв.

Өөртэй зүй зохисгүй харьцсан хүмүүсийг олон нийт ил болгон буруушааж байсан Британийн Паралимпийн усанд сэлэлтийн тамирчин Уилл Перри хэлэхдээ одой хүмүүсийг кино, зурагтаар ихэвчлэн "домог эсвэл инээдмийн баатрууд" гэж дүрсэлдэг хэмээжээ.

Тэрээр BBC Radio 5 Live нэвтрүүлэгт Ники Кэмпбеллтэй ярилцахдаа: "Би <Цасан цагаан ба долоон одой>-г зөв шалтгаанаар хайрладаг олон хүмүүсийг мэднэ ... гэхдээ бид одоо 21-р зуунд амьдарч байна.

"Дисней шиг залуучуудад нөлөө үзүүлдэг байгуулга тэдэнд зөв чиглэлд нөлөөлж байх ёстой."

Дисней мэдэгдэлдээ, киног ахин хийхдээ 1937 оны анхны киноноос өөрөөр хийсэн шинэчилсэн хувилбар байх болно гэв.

"Бид эдгээр долоон дүрд өөрөөр хандаж байгаа бөгөөд одойчуудын нийгэмлэгийн гишүүдтэй зөвлөлдөж байна" гэж мэдэгдэлд дурджээ.

Удаан хугацааны хөгжүүлэлтийн дараагаар кино үйлдвэрлэлд орох үед бид илүү ихийг хуваалцахыг тэсэн ядан хүлээж байна гэжээ.

Оскарт нэр дэвшсэн продюсер Марк Платт, мөн Диснейн "Бяцхан лусын дагина" киног шууд тайзнаа найруулж байсан бөгөөд уг киног бүтээхээр болжээ.

Эх сурвалж: BBC

Хөгжлийн банкны ГАДААД ӨР, ЗЭЭЛ
Хөгжлийн банкны ГАДААД ӨР, ЗЭЭЛ
 
Нийслэлийн үнэт цаас гаргах тогтоолын төслийг баталлаа
Нийслэлийн үнэт цаас гаргах тогтоолын төслийг баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.