Хөгжлийн банкны ГАДААД ӨР, ЗЭЭЛ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөгжлийн банкны ГАДААД ӨР, ЗЭЭЛ

/2022.1.27/ Хөгжлийн банкны гадаад зээлийн талаарх мэдээллийг хүргэж байна.

China Development Bank to Issue Nearly USD3 Billion of Bonds to Onshore and  Offshore Investors

Хятад улсын Хөгжлийн банкнаас 2014 онд 162 сая ам долларыг 8 жилийн хугацаатай авчээ. Энэ зээл нь Монгол Улсын Засгийн газрын баталгаатай бөгөөд энэ онд барагдуулах учиртай. Мөн 2020 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр 420 сая юанийн санхүүжилтийг Чойбалсангийн Дулааны цахилгаан станц төслийг санхүүжүүлэх зорилготойгоор, 10 жилийн хугацаатай авсан байна.

JPMorgan Chase on opening bank branches: 200 down, 200 to go | Reuters

Жи Пи Морган Чэйс банкнаас 2019 оны долоодугаар сард 100 сая ам доллар, 2020 оны хоёрдугаар сард дахин 30 сая евро авчээ. Сүүлийнхээр нь эхний өрийг дахин санхүүжүүлж байгаа. Төлж барагдуулах хугацаа нь 2023 оны есдүгээр сар.

Внешэкономбанк (ВЭБ) Банк развития и внешнеэкономической деятельности

ОХУ-ын Внешэкономбанкнаас 2015 онд Дулааны дөрөвдүгээр станцын өргөтгөлийн төслийг санхүүжүүлэхээр 20 сая америк долларын зээл авсан байна. Мөн 2017 онд ОХУ-аас хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж авахаар нийт 10 сая америк долларыг таван жилийн хугацаатай зээлжээ. Улмаар 2018 оны аравдугаар сард дахин хэлэлцээр байгуулсан нь дээрх төслийн санхүүжилтийг дахин санхүүжүүлэх зорилготой байжээ. Зээлийн хугацаа 2024 оны дөрөвдүгээр сард эхнийх нь, харин сүүлийнх нь 2026 оны аравдугаар сард дуусахаар байна. Ингээд дууссангүй 2019 оны зургаадугаар сард 16.4 сая евро болон 2.9 сая еврогийн хоёр зээлийн гэрээг ахин байгуулжээ. Энэ нь ахиад л нөгөөх алдарт Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын өргөтгөлийн ажил байна. Зээлийн төлөх хугацаа 2026 онд дуусна.

Зээл авсан банк Зээлийн хэмжээ Зээл авсан он Хугацаа Төлөх он

Хятадын улсын Хөгжлийн банк

162 сая доллар 2014 он 8 жил Энэ онд барагдуулна
420 сая юань 2020 он 10 жил

Жи Пи Морган Чэйс банк

100 сая доллар 2019 он

2023 оны 9 сар

30 сая евро 2020 он

ОХУ-ын Внешэкономбанк

20 сая ам доллар 2015 он
10 сая ам доллар 2017 он 5 жил
16.4 сая евро

2019 он

2026 он

2.9 сая евро

ТӨЛЖ БАРАГДУУЛСАН ЗЭЭЛ

Олон улсын хөрөнгө оруулалтын банкнаас 30 сая еврогийн зээл авчээ. Дахин санхүүжүүлэх зорилго бүхий энэ зээлийг харин 2020 оны хоёрдугаар сард төлж дуусгажээ.

Коммерцбанкнаас 2014 онд барилгын салбарын үйлдвэрлэл дэмжих зорилгоор авсан 13,1 сая еврогийн зээлийг 2020 оны зургаадугаар сард бүрэн төлж дуусгажээ.

Эх сурвалж: 2020 оны Аудитын тайлан

Монгол-АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож байна
Монгол-АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.