/2022.01.26/ УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Т.Доржханд нар иргэдэд тарааж буй цагаан сарын хэвийн боов болон бусад хүнсний багцийн талаар хэвлэлийн хурал хийлээ.
УИХ-ын гишүүн Т.Доржханд, "Хэвийн боов, эд өлгийн зүйл тарааж санал худалдаж авдаг байдал хавтгайрлаа. Хэдхэн сарын өмнө 2022 оны төсөв батлагдсан. Төсөвт үр ашиггүй зардлууд их, хавтгайрсан халамжийн бодлого их байгаа. Маш тодорхой жишээ гэвэл "Богд Зонхов"-ын хөшөө барих асуудал өнөөдөр хүртэл яригдаж байна.
Өнөөдөр 3 хүний 2 нь ажилгүй ядуурал их байхад "Богд Зонхов" мэтийн цемент зуурдаг, ядуу иргэд, ахмадууддаа цагаан сараар хэвийн боов, гурил тараадаг байдлыг хязгаарлахгүй бол болохгүй. Бодлого маш буруу байна. Тиймээс үүнтэй холбоотойгоор УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах санал гаргаж байна" гэв.