С.Одонтуяа: Нэг удаад бэлэг тараагаад өнгөрөх биш улс орны асуудлаа дорвитойхон шийдээч
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Одонтуяа: Нэг удаад бэлэг тараагаад өнгөрөх биш улс орны асуудлаа дорвитойхон шийдээч

/2022.01.26/ УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Т.Доржханд нар иргэдэд тарааж буй цагаан сарын хэвийн боов болон бусад хүнсний багцийн талаар хэвлэлийн хурал хийж байна.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа, "УИХ-ын гишүүн Т.Доржханд бид хоёрын зүгээс Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал санаачлалыг гаргаж байна. Сүүлийн үед УИХ-ын гишүүд тойрогтоо цагаан сарын бэлэг тарааж байгааг иргэд шүүмжилж байна. Нэг удаагийн бэлэг тараалт биш, нэг хүний асуудал шийдэх биш улс орны асуудлуудаа дорвитойхон шийдээч гэж хэлмээр байна. Үүний оронд утаа, хөрс, тэтгэвэр тэтгэмжийн асуудлаа шийдээч. Татварын орчныг таатай болгож, өрхийн бизнесийг дэмждэг байж, хавдрын эсрэг үйл ажиллагаагаа эрчимжүүлээч гэсэн зүйлсийг иргэд ярьж байна. Өөрөөр хэлбэл сонгогчдын боловсрол дээшилчхээд байхад улс төрчид бид дүлий дүмбэ оргиод шийдэл гаргахгүй байж болохгүй.

Ер нь бэлэг тараана гэдэг өөрөө маш олон асуудлыг дагуулдаг. Тиймээс Сонгуулийн хуулийг илүү боловсронгуй болгож, улс орноо хөгжүүлэхэд чухал шийдэл гаргаж ажиллах ёстой" гэлээ.

Омикроны үед ямар хүүхдүүд хүндрэх эрсдэлтэй вэ
Омикроны үед ямар хүүхдүүд хүндрэх эрсдэлтэй вэ
 
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН  өдөр тохиож байна
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН өдөр тохиож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.