Омикроны үед ямар хүүхдүүд хүндрэх эрсдэлтэй вэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Омикроны үед ямар хүүхдүүд хүндрэх эрсдэлтэй вэ

Манай улс 12-оос доош насныхныг вакцинжуулж эхлээгүй байгаа тул эдгээр насны хүүхдүүд эрсдэлт бүлэгт хамаарагдаж байна.

Хэрэв дараах өвчнөөр өвчилсөн хүүхдүүд Омикрон хувилбараар халдварлавал хүндрэх эрсдэлтэй илүү өндөр байна гэдгийг мэргэжилтнүүд зөвлөж байна. Тодруулбал,

  • Чихрийн шижин
  • Багтраа
  • Зүрхний дутагдал
  • Уушгины архаг өвчин
  • Хорт хавдар
  • Дархлаа дарангуйлах эмчилгээтэй
  • Цусны даралт ихсэх
  • Тураал
  • Сульдаа
  • Цус багадалт
  • Харшлын эмзэгшилт

Дээрх хүүхдүүд өвдсөн тохиолдолд эмнэлэгийн байгууллагат хандана.

ТЭГВЭЛ ХӨНГӨН ӨВЧИЛСӨН ЭСЭХИЙГ ХЭРХЭН МЭДЭХ ВЭ?

Ковидын омикрон хувилбарын үед гэр бүлийн хэн нэгэн гишүүн өвдсөн тохиолдолд гэр бүлийн гишүүн бүр өвдөх магадлал их байна.

Хөнгөн өвчилсөн үед хүүхэд халуунгүй үедээ амьсгаадахгүй, цээж нь хонхолзохгүй, амьсгал нь олшрохгүй. Энэ тохиолдолд шингэн ердийнхөөс илүү уулгана. Ингэхдээ хүйтэн шингэн уулгахгүй. 38-аас дээш халуурсан тохиолдолд парацетамолыг насанд нь тохирсон хэмжээгээр 6 цагийн зайтай, витамин Д 400-1000 тунтайг, витамин В 250-1000 тунтайг өгнө.

АЮУЛТАЙ ШИНЖ БУЮУ АМЬСГАЛЫН ТОО ОЛШИРНО ГЭЖ
ЯАХЫГ ХЭЛДЭГ ВЭ?

Гэхдээ хүүхдийн биеийн байдлыг маш сайн хянах шаардлагатай. Хэрэв хүүхдийн ханиалгах нэмэгдээд, бөгшүүлээд, халуунгүй үедээ амьсгалын тоо нь олшроод эхэлвэл эмнэлэгийн байгууллагат хандана. Амьсгалын тоо олширно гэдэг нь дараахыг хэлнэ. Үүнд:

  • 1 минутанд амьсгалах тоо:
  • 2 сар хүртэлх хүүхэд- 60 ба түүнээс дээш
  • 2-11 сартай хүүхэд - 50 ба түүнээс дээш
  • 1-5 настай хүүхэд -40 ба түүнээс дээш амьсгалах

Дээрх тохиолдолд хатгалгааны шинж тэмдэг гэж үзэж эмнэлэгт хандана.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэнэ
 
Эрдэм шинжилгээний шилдэг өгүүллийн эздэд шагнал гардууллаа
Эрдэм шинжилгээний шилдэг өгүүллийн эздэд шагнал гардууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.