ААН-үүдийг хурлаа цахимаар хийж, ажилчдад айл хэсэхгүй, зочин урихгүй байхыг зөвлөлөө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ААН-үүдийг хурлаа цахимаар хийж, ажилчдад айл хэсэхгүй, зочин урихгүй байхыг зөвлөлөө

/2022.01.26/ Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабаас аж ахуйн нэгж байгууллагад коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, батлагдсан тохиолдлын үед ямар арга хэмжээ авах талаар зөвлөмж хүргүүлжээ.

Зөвлөмжид хамт олноороо нэг дор бөөгнөрөн хоол, цай уухыг хориглох, хурал, цуглаан, сургалтыг цахимаар зохион байгуулах, ажилтан, ажилчдад айл хэсэхгүй, зочин урихгүй, байгууллагын үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр аль болох зайнаас ажиллахыг тусгасан байна.

Харин ажилтан, албан хаагчид коронавирусийн халдвар авсан нь батлагдвал 5 хоногийн чөлөө олгож, халдвар илрүүлэх шинжилгээний "сөрөг" хариутай бол ажилдаа орж болохыг зөвлөжээ.

бичвэр гэх мэтийн зураг байж болно

бичвэр гэх мэтийн зураг байж болно

Омикрон хувилбараар халдварласан хүүхдэд илрэх ШИНЖ ТЭМДЭГ
Омикрон хувилбараар халдварласан хүүхдэд илрэх ШИНЖ ТЭМДЭГ
 
BTS-ийн тоглолтыг Netflix дэлхий даяар шууд дамжуулна
BTS-ийн тоглолтыг Netflix дэлхий даяар шууд дамжуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.