/2022.01.20/ Баянгол дүүргийн ... дүгээр хорооны нутагт Т” гэгч нь энэ сарын 6-ны өдөр нэр бүхий 4 иргэний дунд хууль бус мөрийтэй автомат тоглоом зохион байгуулсан зэрэг гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна.
Т нь урьд өмнө хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулиар нийт 9 удаа торгуулын арга хэмжээ авагдаж байсан аж.
Тухайн тоглоомын газруудаас хууль бус үйлдэлд ашиглаж байсан хөзөр, четон, бэлэн мөнгө болон гадаад вальют зэргийг хураан авч шалгалтын ажиллагааг явуулж байна гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.