WhatsApp-ыг ашиглан “бусдыг доромжилсон“ хэргээр цаазаар авах ял оноолоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

WhatsApp-ыг ашиглан “бусдыг доромжилсон“ хэргээр цаазаар авах ял оноолоо

WhatsApp tips and tricks: Here's how to check which chat is eating most  storage | Technology News,The Indian Express

/2022.01.20/: Пакистаны шүүх WhatsApp болон Facebook-ээр дамжуулан бусдыг доромжилсон мессеж илгээсэн гэх эмэгтэйд цаазаар авах ял оноолоо.

26 настай Аниека Атеек Бурханыг доромжилсон тул Пакистаны кибер гэмт хэргийн тухай хууль тогтоомжийн дагуу түүний эсрэг гомдол гаргасны дараа лхагва гарагт Равалпинди хотын шүүх түүнийг гэм буруутайд тооцож, цаазаар авах ял оноожээ.

Хэргийн материалаас үзэхэд 26 настай Атиек 2019 онд өөрийг нь буруутгагч пакистан иргэнтэй гар утасны тоглоомын аппликейшнаар дамжуулан онлайнаар танилцсан бөгөөд хосууд WhatsApp-аар харилцаж эхэлсэн байна.

Түүний нйаз залуу түүнийг ариун номлогчийг доромжилсон шог зураг илгээж, WhatsApp дээр "ариун хүмүүсийн" тухай мэдэгдэл хийж, өөрийн фэйсбүүк хаягаар доромжилсон материалыг бусад хаягууд руу илгээсэн гэж буруутгажээ. Ингэхдээ тэрээр "ариун зөв хүмүүсийг санаатайгаар бузарлаж, мусульманчуудын шашны итгэл үнэмшлийг доромжилсон" гэж буруутгаж байгаага мэдэгджээ.

Өөрийгөө лалын шашинтан гэдгээ мэдэгдсэн Атиек бүх буруутгалыг няцаажээ. Шүүх хурлын үеэр Атиек шүүхэд хандаж, гомдол гаргагч нь өөртэй нь ойртохоос татгалзсаны дараа материал цуглуулж, "өшөө авах" зорилгоор өөрийг нь шашны хэлэлцүүлэгт зориудаар татсан гэж үзэж байгаагаа хэлжээ.

Шүүх түүнийг гэм буруутайд тооцож, 20 жилийн хорих ял оногдуулж, дүүжлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Атиекийн өмгөөлөгч Сьеда Рашида Зайнаб: "Асуудал маш эмзэг тул би шүүхийн шийдвэрийн талаар тайлбар өгөх боломжгүй" гэв.

Pakistani woman sentenced to death for 'blasphemous' WhatsApp status

Пакистан бол Исламын улс бөгөөд дэлхийн хамгийн хатуу ширүүн хуультай ба байнга цаазаар авах ял оногдуулдаг. Бодит байдал дээр цаазаар авах ялыг гүйцэтгэдэггүй бөгөөд яллагдагчдыг шоронд бүх насаар нь хорьдог байна.

Гэсэн хэдий ч Пакистанд бурхныг доромжилсон тухай шүүх хурал нь маш аюултай бөгөөд яллагдагчид шүүхийн шийдвэр гаргахаас өмнө ихэвчлэн сэрэмжлүүлэгчд”-ийн гарт амиа алддаг бол шүүгчид үр дагавраас айж, яллагдагчийг цагаатгах нь ховор байдаг бөгөөд гэм буруутайд тооцогдох шийдвэр гаргахад шахалтад ордог байна.

Пакистан саяхан Фэйсбүүк болон Твиттерээс бурхныг доромжилсон гэж сэжиглэгдсэн иргэдээ олж тогтооход нь туслахыг хүссэн бөгөөд ингэснээр тэднийг яллах эсвэл шилжүүлэн авах арга хэмжээ авах боломжийг бүрдүүлэх юм.

Христэд итгэгчид, Хинду шашинтнууд зэрэг цөөнх голчлон өртөж байсан ч Пакистаны лалын шашинтнууд бурхныг доромжилсон хэргүүдтэй тулгарах болжээ. Хэргийг олон нийтийн хяналтаас хол, хаалттай шүүх хуралаар шийдвэрлэдэг байна.

Олон хэргийн нотлох баримтууд эргэлзээ төрүүлж байна. Номлогч Мухаммедын ээжийг доромжилсон мессеж илгээсэн хэрэгт буруутгагдсан Пакистаны хамгийн удаан хоригдож буй пастор Зафар Бхатти текстийг өөрт нь хамааралгүй дугаараас илгээсэн гэж мэдэгджээ. Бхатти-д саяхан энэ хэргээр цаазаар авах ял оноожээ.

Сүүлийн жилүүдэд сошиал медиа нь бурхныг доромжилсон хэргүүдийн шинэ тавцан болоод байна. 2016 онд батлагдсан Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль (PECA) нь засгийн газарт олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтлэгдсэн контент, тэр дундаа Бурханыг доромжилсон гэж үзсэн контентыг хянах илүү их эрх мэдлийг олгосон байна.

2017 онд Таймоор Раза нь цахим сүлжээний тухай хууль батлагдсаны дараа нийгмийн сүлжээн дэх эсэргүүцлийн эсрэг тэмцлийг эрчимжүүлж, Facebook-ээр бурхныг доромжилсон хэргээр цаазаар авах ял сонссон анхны хүн болсон юм.

Бурхныг доромжилсон асуудал Пакистанд маш эмзэг хэвээр байна. Өнгөрсөн сард Пакистаны нэгэн үйлдвэрт ажиллаж байсан Шри Ланкийн иргэнийг үйлдвэрийн ханан дээрээс шашны зурагт хуудсуудыг буулгаж, бурхныг доромжилсон хэмээн буруутгаж, олон зуун хүний халдалгад өртсөн ба цогцсыг нь шатаасан хэрэг гарсан билээ.

АНУ-ын Олон улсын шашны эрх чөлөөний комиссын мэдээлснээр, Пакистанд шоронд хоригдож байгаа хүмүүсийн 80 орчим хүн бурхныг доромжилсон хэрэгт ял сонссон ба тал хувьд нь цаазаар авах ял оногдуулсан ч цаазын ялыг гүйцэтгээгүй байна.

Эх сурвалж: theguardian

Үс уналтын шалтгаан, эмчилгээ
Үс уналтын шалтгаан, эмчилгээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.