ОУХМ Б.Ачбадрах, А.Энхтуул нар олимпийн эрхийн болзлыг хангажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОУХМ Б.Ачбадрах, А.Энхтуул нар олимпийн эрхийн болзлыг хангажээ

/2022.01.19/ Олон улсын цанын холбооноос олимпийн эрх олгох тэмцээний дүнг нэгтгэж, тамирчдын чансааг эцэслэн гаргалаа. Уг чансаагаар Монгол Улсаас гүйлтийн цанын төрөлд нэг эрэгтэй, нэг эмэгтэй тамирчин олимпийн наадамд оролцох боломжтой болсон тул Олон улсын цанын холбооноос баталгаажуулах мэйлийг МҮОХ-нд ирүүллээ.

Монголын талаас нэгдүгээр сарын 24-ний дотор тамирчдын нэрийн мэдүүлгээ Зохион байгуулах хороонд илгээх юм. Олон улсын цанын холбооны олимпийн эрх олгох цуврал тэмцээнд ОУХМ Б.Ачбадрах, А.Энхтуул нар амжилттай оролцож, олимпийн эрхийн нормативыг хангасан билээ.

Б.Ачбадрахын хувьд дөрвөн жилийн өмнө Пёнчаны өвлийн олимпод мөн эрхээ аван өрсөлдөж байв.

Тэшүүр, биатлоны тухайд олон улсын холбооноос нь олимпийн эрхийн дахин хуваарилалт хийсний дараа нэгдүгээр сарын 21-нд нэмэлтээр эрх авсан тамирчдыг албан ёсоор зарлах юм. Тус хоёр төрөлд өрсөлдсөн манай тамирчид одоогоор нөөц тамирчны жагсаалтад бүртгэгдээд байна.

Бээжингийн олимпод зориулсан ухаалаг утасны аппликейшнд доголдол илэрчээ
Бээжингийн олимпод зориулсан ухаалаг утасны аппликейшнд доголдол илэрчээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.