/2022.01.19/: 2022 оны Бээжингийн Олимпод оролцох тамирчид болон багийн албаны хүмүүст шаардлагатай ухаалаг утасны програмын аюулгүй байдлын доголдол нь хэрэглэгчдийн дуудлага, мэдээллийг таслах эрсдэлд хүргэж байгааг Торонтогийн кибер аюулгүй байдлын хяналтын байгууллага илрүүлжээ.
Торонтогийн Их Сургуулийн ашгийн бус Иргэний лаборатори нь зөвхөн эрүүл мэндийн мэдээлэл илгээх чадвараас гадна бодит цагийн чат, дуут-аудио чат, файл дамжуулах, мэдээ, цаг агаар зэрэг олон функцийг санал болгодог “My 2022” программ хангамжид дүн шинжилгээ хийжээ.
Бээжингийн олимпийг зохион байгуулагчид бүх оролцогчдоос Хятадын төрийн өмчит компанийн өмч болох уг программыг ашиглахыг шаардаж байгаа юм.
Иргэний лабораторийн судлаач Жеффри Ноккел " My 2022" программ хангамжийн тухай шинэ тайландаа энэхүү програм нь "хэрэглэгчийн дуу хоолойны аудио болон файлын дамжуулалтыг хамгаалдаг шифрлэлт нь бага зэргээр буцах үйлдэл хийж байгаа энгийн боловч аймшигтай дутагдалтай байна" гэж бичжээ.
Мөн хэрэглэгчдийн "Улс төрийн сэдэвтэй мэдээлэл"-ийг My 2022 апп цааш нь мэдээлэх боломжтой бөгөөд мэдээллийг хэн хүлээн авах нь тодорхойгүй байгаа гэнэ.
Нэмж дурдахад судалгааны лаборатори программ хангамжаас Хятадад байнга хяналтанд байдаг Тяньаньмэнь эсвэл "Хятадын Коммунист намын хорон муу" гэх мэт 2422 үг, хэллэгийг хянах түлхүүр үгсийн жагсаалтыг ирлүүлжээ.
Энэхүү цензуртэй үгсийн жагсаалт одоогоор идэвхгүй байгаа бөгөөд аливаа нэгэн харилцаа холбоог хаахад ашиглаагүй байна. Гэхдээ ноён Нокел хэлэхдээ, программ хангамжийн эзэд болох Бээжингийн санхүүгийн холдинг групп энэ функцийг идэвхжүүлэхийн тулд шинэчлэлт хийж магадгүй гэв.
Уйгур болон бусад түрэг үндэстний цөөнхүүдийн эсрэг хэлмэгдүүлэлт, ардчилал, иргэний эрх чөлөөг хаасан гэх шалтгаанаар хоёрдугаар сарын 4-нд эхлэх 2022 оны Өвлийн Олимпийн наадмыг зохион байгуулах эрхийг Хятад Улсаас хасахыг хүний эрхийн байгууллагууд уриалж байсан юм. Австрали, Их Британи, Канад, Япон, Дани улсууд Хятад улсын хүний эрхийн зөрчлийг эсэргүүцэж, АНУ-ын олимпийг бойкотлоход нэгдсэн бөгөөд албан ёсны төлөөлөгчдөө явуулахгүй гэж мэдэгдээд байгаа билээ.
Олон улсын олимпийн хорооны вэб сайтад байрлуулсан Бээжин 2022 тоглолтын албан ёсны хуудсанд хүмүүсийг Хятад руу ирэхээсээ 14-өөс доошгүй хоногийн өмнө "Му 2022" аппликейшнийг татаж аваад эрүүл мэндийн байдлынхаа талаар өдөр бүр тайлагнах, вакцины гэрчилгээ болон COVID-19 шинжилгээний хариугаа байршуулж байхыг заажээ. Тэднийг Хятадад ирснийх нь дараа өдөр бүр эрүүл мэндийн байдал, тэр дундаа биеийн температурыг мэдээлэхийн тулд тус аппликейшнийг ашиглахыг хүсжээ.
Тамирчдын гарын авлагад тамирчид болон багийн албаны хүмүүс “Му 2022” програмыг ашиглан мессеж, чатын функцээр дамжуулан бие биетэйгээ холбогдох эсвэл мессежийг орчуулах, тэмцээний хуваарь, медалийн тоог шалгах болон Бээжин 2022-ын бараа худалдаж авах боломжтойг онцолжээ.
Иргэний лабораторийн мэдээлснээр “Му 2022” апп нь үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн гэж үзвэл хувийн мэдээллийг хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр эрүүгийн мөрдөн байцаалтын албанд мэдэгдэнэ гэж заасан байгаа ажээ.
Канадын Олимпийн хорооноос Канадын тамирчдад хувийн цахим хэрэгслээ гэртээ орхиж, Бээжинд авчирсан төхөөрөмждөө хувийн мэдээллийнхээ хэмжээг хязгаарлахыг зөвлөжээ.
“Бид Канадын багийн бүх гишүүдэд Олимпийн наадам нь кибер гэмт хэрэгт онцгой боломж олгож байгааг сануулж, хувийн төхөөрөмжөө гэртээ үлдээх, наадамд авч явах төхөөрөмжид хувийн мэдээллийг хязгаарлах, мөн тус наадамд онцгой анхаарал хандуулахыг зөвлөж байна" гэж Канадын Олимпийн хороо The Globe and Mail сэтгүүлд илгээсэн мэдэгдэлдээ дурджээ.
Иргэний лабораторийн судлаачид 12-р сард Бээжингийн Зохион байгуулах хороонд тус програмын аюулгүй байдлын дутагдлын талаар мэдэгдсэн боловч хариу ирүүлээгүй байна. Хамгаалалтын байгууллагын тайланд “Му 2022” нь зөвхөн Google-ийн хүсээгүй програм хангамжийн бодлого төдийгүй Apple-ийн App Store-ын удирдамжийг зөрчиж байгаа ба Хятадын өөрийн хууль тогтоомж, хувийн нууцыг хамгаалах стандартыг зөрчиж байж болзошгүй гэжээ.
Эх сурвалж: theglobeandmail