Мексикийн сэтгүүлч гэрийнхээ гадаа буудуулж амиа алджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мексикийн сэтгүүлч гэрийнхээ гадаа буудуулж амиа алджээ

Mexican photojournalist Margarito Martinez is interviewed as journalists from Baja California State demonstrate against violence towards members of the press in Mexico.

/2022.01.19/: Мексикийн хойд хилийн Тихуана хотод гэрэл зургийн сэтгүүлч буудуулж нас барсан байдалтай олджээ.

49 настай Маргарито Мартинез даваа гарагт толгойндоо бууны шархтай гэрийнхээ ойролцоо олдсон гэж баруун хойд Калифорниа мужийн Аюулгүй байдлын нарийн бичгийн дарга мэдэгдэв.

Хэвлэл мэдээллийн эрхийг хамгаалах Yo So Soy Periodista (Би сэтгүүлч) бүлэг Мартинез өмнө нь зохион байгуулалттай гэмт хэрэгтэй холбоотой цагдаа болон гэмт хэргийн бүлэглэлийн талаар бичсэнийхээ дараа түүнийг заналхийлж эхэлсэн тухай мэдэгджээ.

"Бүх хэлбэрээр үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь иргэний үндсэн эрх юм" гэж Калифорнийн Ерөнхий Прокурорын газар мэдэгдэлдээ дурджээ.

Сан Диего Юнион-Трибуна сонинд мэдээлснээр Мартинес орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ажиллахаас гадна BBC, Los Angeles Times зэрэг олон улсын мэдээллийн хэрэгслүүдэд ажилладаг байжээ.

Түүний 16 настай охин буун дуу сонссон бөгөөд аавынхаа цогцсыг олсон гэж тус сонинд бичжээ.

Second journalist murdered in Mexico this year – The Yucatan Times

Мексикт 2000 оноос хойш 100 гаруй сурвалжлагч, сэтгүүлчид амиа алдсан бөгөөд тус улсад үйл ажиллагаа явуулж буй хүчирхэг хар тамхины бүлэглэлүүд сэтгүүлчдийг тус бүлэглэлүүдийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой талаар эрэн сурвалжлах өгүүлэл, нийтлэл бичсэнийх нь төлөө хөнөөж байна.

Хил хязгааргүй сурвалжлагчид (RSF) байгуулга Мексикийг Афганистан, Йемен зэрэг дайнд нэрвэгдсэн орнуудын нэгэн адилаар хэвлэл мэдээллийн эрх чөлөө байхгүй дэлхийн хамгийн аюултай улсуудад тогтмол жагсаадаг байна. Сэтгүүлчидтэй холбоотой гэмт хэргийн багахан хэсэгт л ял оноодог аж.

Мөн нэгдүгээр сарын 10-ны өдөр зүүн нутгийн Веракруз мужийн Халапа хотод сэтгүүлч, сошиал медиа идэвхтэн Хосе Луис Гамбоа-руу халдсан хэргийг бүрэн мөрдөн шалгахыг эрх баригчдаас сэтгүүлчдийн эрх агшийг хамгаалагчид шаардаж байгаа ажээ.

Гамбоаг гудамжинд хутганы шархтай хэвтэж байхад нь олж эмнэлэгт хүргэсэний дараа нас баржээ. Өмнө нь Гамбоагийн эсрэг ямар нэгэн аюул заналхийлэл ирж байгаагүй гэж Сэтгүүлчдийн хамгаалалт хариуцсан улсын комисс мэдээлсэн бөгөөд эрх баригчид түүнийг ажлаас нь болж хөнөөсөн эсэх нь тодорхойгүй гэж мэдэгджээ.

Эх сурвалж: Aljazeer

Авто замын ухаалаг гарцыг ашиглалтад орууллаа
Авто замын ухаалаг гарцыг ашиглалтад орууллаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.