Абу Дабид халдлага гарснаар 3 хүн амиа алдаж, 6 хүн шархаджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Абу Дабид халдлага гарснаар 3 хүн амиа алдаж, 6 хүн шархаджээ

/2022.01.18/: Йемений Хути босогчид Абу Даби дахь газрын тосны гол байгууламж руу нисгэгчгүй онгоцоор дайрсны улмаас гурван хүн амиа алдаж, Абу Даби хотын олон улсын нисэх онгоцны буудалд гал гарсан гэж цагдаа нар өчигдөр мэдэгдлээ.

Арабын Нэгдсэн Эмират Улсын цагдаа нар амиа алдсан хүмүүсийн хоёр нь Энэтхэг, нэг нь Пакистаны иргэн болохыг тогтоожээ. Абу Дабигийн төрийн өмчит эрчим хүчний компани дамжуулах хоолойн сүлжээ, газрын тос хадгалах агуулах ажиллуулдаг аж үйлдвэрийн бүсэд хөнгөн болоод дунд зэргийн гэмтэл аван шархадсан хүмүүсийг хэн болохыг хараахан тогтоогоогүй байна гэж цагдаа нар мэдэгдэв.

Тус байгууламжид тээврийн гурван цистерн шатсан бол Абу Даби олон улсын нисэх онгоцны буудлын өргөтгөлд гал гарсан байна.

Мөрдөн байцаалтын ажил явагдаж байгаа ба урьдчилсан дүгнэлтээр хоёр газарт дронтой төстэй байж болзошгүй жижиг нисдэг биетүүд унаж, дэлбэрэн, гал гарсан байж болзошгүй гэж мэдэгджээ.

Үүнтэй зэрэгцэн, Йемений Хути босогчид даваа гарагт Арабын Нэгдсэн Эмиратыг онилсон халдлагын ард өөрсдийгөө байгаа гэж мэдэгдсэн ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Ираны дэмжлэгтэй хуситууд хэд хэдэн халдлага үйлдсэн гэж мэдэгдэж байсан ч Эмиратын албаныхан дараа нь үгүйсгэж байжээ.

Suspected drone attack in Abu Dhabi kills 3, wounds 6

Йеменд олон жилийн дайн үргэлжилж байгаа ба Эмират улсын далбаатай хөлөг онгоцыг хусистууд саяхан олзолсонтой зэрэгцэн энэ явдал болжээ. Арабын нэгдсэн Эмират улс нь Арабын ертөнцийн хамгийн ядуу үндэстнийг бут ниргэсэн мөргөлдөөнөөс өөрийн хүчээ үндсэндээ татсан ч Йеменд Хутистуудтай тулалдаж буй орон нутгийн зэвсэгт хүчнийг дэмжсээр байгаа ажээ.

Хути бүлэглэл Йемений нийслэлийг эзлэн, олон улсын дэмжлэгтэй засгийн газрыг эрх мэдлээс нь түлхэн унагасны дараа Саудын Араб тэргүүтэй эвслийн гол гишүүн болох нь Арабын нэгдсэн Эмират улс нь 2015 оны эхнээс Йемен дэх дайнд оролцож байгаа юм.

Three killed and six wounded in Abu Dhabi suspected drone attack – News Hot  Off The Press

Дронууд Арабын хойгийн тогтвортой байдалд заналхийлж байгааг Европын гүрнүүд анхааруулж байна

Хутистуудын Йемений хойд хагсын бүх газар нутгийг хяналтандаа байлгах оролдлогыг АНЭУ болон холбоотон таслан зогсоосон ба Йемений арми тус улсын өмнөд болон төвийн мужуудад босогчдыг түлхэн унагасаны улмаас хуситууд дарамт шахалтанд орж сүүлийн хэдэн долоо хоногт дайралт хийн ихээхэн хохирол учруулж байна.

Йемений засгийн газартай эвссэн хүчнийхэн энэ сарын эхээр өмнөд хэсгийн Шабва мужийг бүхэлд нь хуситуудаас эргүүлэн авчээ.

Абу Даби хотын нисэх онгоцны буудалд гарсан галыг цагдаа нар "бага зэрэг" гэж тодорхойлсон бөгөөд гал баригдаж байгаа олон улсын нисэх онгоцны буудлын өргөтгөлд гарсан байна. Олон жилийн турш Etihad Airways-ийн өлгий болсон нисэх онгоцны буудал нь дунд талбайн шинэ терминалаа барьж байгаа боловч гал хаанаас эхэлж гарсан нь тодорхойгүй байна.

Etihad Airways "урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсны үр дүнд цөөн тооны нислэгүүд богино хугацаанд тасалдсан" бөгөөд нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа хэвийн болсон гэж мэдэгдэв.

Эх сурвалж: CBC

П.Анужин: Кувейт Улсад суух Элчин сайд мэргэжлийн хүн биш байна
П.Анужин: Кувейт Улсад суух Элчин сайд мэргэжлийн хүн биш байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.