БНСУ-д Элчин сайдаар томилогдох Э.Сарантогос Солонгос хэлний мэдлэггүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНСУ-д Элчин сайдаар томилогдох Э.Сарантогос Солонгос хэлний мэдлэггүй

/2022.01.18/ Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай асуудлыг хэлэлцэж байна. Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Намсрайн Эрдэнэтуяаг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Эрдэнэцогтын Сарантогосыг томилохоор тусгасан юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлж асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Н.Учрал:

- Солонгост олон Монголчууд ажиллаж амьдардаг. Сөүлийн элчийн сайдын яамны байранд 7-8 хүн ажилладаг. Тэнд Элчин сайд, угтах ажилтан хоёр л солонгос хэлтэй. Үндсэн гурван зөвлөх чинь солонгос хэлгүй. Шинээр томилогдож байгаа таны хувьд Солонгос хэлний мэдлэг ямар байна вэ? Чадваргүй баг бүрэлдэхүүн бий болсон байна гэж айж байна.

Э.Сарантогос:

- Хилийн чанадад амьдарч байгаа иргэдийн 20 гаруй хувь нь БНСУ-д ажиллаж амьдардаг. Хэлний мэдлэгийн хувьд Япон, Орос, Англи хэлний мэдлэгтэй. Солонгос хэлийг зохих түвшинд сурна гэж бодож байна.

Сайд Б.Батцэцэг:

- Сарантогосын хувьд Азийн чиглэлд олон жил ажилласан. Дан ганц Япон гэлтгүй Азийн бүх орныг хариуцаж байсан туршлагатай. Элчин сайдын хувьд хэлний мэдлэгээс гадна удирдах арга зүй чухал.

Ё.Баатарбилэг: Элчин сайд нарыг ямар ажил хийдгийг мэдэхгүй юм байна
Ё.Баатарбилэг: Элчин сайд нарыг ямар ажил хийдгийг мэдэхгүй юм байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.