Ё.Баатарбилэг: Элчин сайд нарыг ямар ажил хийдгийг мэдэхгүй юм байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ё.Баатарбилэг: Элчин сайд нарыг ямар ажил хийдгийг мэдэхгүй юм байна

/2022.01.18/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Элчин сайд нарыг эргүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэж байна.

Ерөнхийлөгчийн зүгээс Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар УИХ-д дараах зөвшилцөх саналыг өргөн мэдүүлжээ.

Тодруулбал,

  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Намсрайн Эрдэнэтуяаг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Эрдэнэцогтын Сарантогосыг;
  • Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоригтын Чинтүшигийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Пүрэвийн Сэргэлэнг;
  • 3.Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Даваасүрэнгийн Гэрэлмаа нарыг тус тус томилохоор тусгажээ.

Элчин сайдад нэр дэвшигч нараас УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Гадаад улс орон суугаа элчин сайд нар ямар ажил хийдэг гэдгийг огт мэдэхгүй юм. Томилогдох болохоороо УИХ-ын чуулганд орж ирдэг. Эргүүлэн татагдахаараа ямар учир шалтгаантай гэдэг нь мэдэгддэггүй. Чимээгүй өнгөрдөг. Эргүүлэн татагдаж байгаа БНСУ-д сууж байсан элчин сайд Н.Эрдэнэтуяад хариуцлага тооцох уу.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: Сүүлийн үед Элчин сайдын яамдтай холбоотой ихээхэн шүүмжлэл гарч байна. Үүнийг элчин сайд нар гадаадад суугаа иргэдээ анхаардаггүйтэй холбоотой гэж бодохгүй байна. ОУ-ын туршлагыг судалж тухайн оронд сууж байгаа иргэдийнхээ эрх ашгийг хэрхэн хамгаалах тал дээр сургалт зохион байгуулах шаардлагатай байна. Манайхан хүлээж сууж байгаад дараа нь мэдчихээд буруудаад байна.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: БНСУ-руу эрүүл мэндийн шалтгаанаар маш их хүн явдаг. Тэдэнд тулгамдаж буй гол асуудал нь виз. Өнөөдөр тус улсад 40 мянга орчим хүн ажиллаж амьдарч байна. Тэр хүмүүсийн Монгол Улс руу явуулдаг мөнгө, эндээс БНСУ-д очиж эмчлүүлдэг хүмүүсийн мөнгөн дүн бараг тэнцэж байгаа байх. Жилд 200-300 орчим сая долларыг монголчууд эмчилгээ хийлгэх гэж зарцуулдаг. Цаашид эмчилгээний чиглэл, ялангуяа хавдрын эмчилгээ оношлогооны тал дээр ЭМЯ-тай хамтарч тэдний туршлагаас судлах ёстой. Эдийн засгийн чадавхаар эхний 10-т орж байгаа улстай эдийн засгийн хамтын ажиллагааны тал дээр анхаарах ёстой.

Түүнчлэн консулын хэлтсүүдийн хүн хүчийг сайжруулж, нэмэгдүүлэх шаардлагатай байна. Ялангуяа хэлтэй байх хэрэгтэй байна. Гадаад улс оронд байгаа консулын хэлтсүүдэд тухайн орныхоо хэлээр ярьж чаддаг хүн ховор юм билээ. Тиймээс энэ чиглэлд тодорхой ажил хийх ёстой.

Нийт иргэдийн 30 хувь нь “гуравдугаар тун“-д хамрагджээ
Нийт иргэдийн 30 хувь нь “гуравдугаар тун“-д хамрагджээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.