Испанийн хар тамхины “Пабло Эскобар“ бүлэглэлийг баривчилжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Испанийн хар тамхины “Пабло Эскобар“ бүлэглэлийг баривчилжээ

aids took place the central city of Toledo, south of Madrid, where the operation was run

/2022.01.17/: Испанийн цагдаа нар тус улсад хар тамхи импортлогч гол этгээдийг баривчилсан гэж мэдэгдлээ. Албаныхан өөр хэд хэдэн хүнийг баривчилж, их хэмжээний хар тамхи хураан авсан байна.

Ням гарагт энэхүү үйл явдал болсон бөгөөд хар тамхины бүлэглэлийг олон жилийн турш удирдсан этгээдийг баривчилж түүүний байгууллагыг нь сүйрүүлсэн гэж мэдэгдлээ.

Мөрдөн байцаагчид "Испанийн хар тамхины Пабло Эскобар" гэж нэрлэсэн тус бүлэглэлийн толгойлогч нь Толедо төв хотод байрладаг бөгөөд Нидерландаас их хэмжээний хар тамхи оруулж ирдэг байжээ. Дараа нь тэд хар тамхийг Испанийн төв болон баруун хэсэгт түгээдэг байсан гэж цагдаа нар мэдэгдэв.

Офицерууд Мадрид, Толедо, Касерес хотуудын найман үл хөдлөх хөрөнгөд нэгжлэг хийж, долоон эрэгтэй, гурван эмэгтэй хүнийг баривчилжээ.

10 Arrested, 55 Kilos Of Heroin Found; Ringleader Compared To Pablo Escobar  | iHeart

Энэ ажиллагаа нь сүүлийн жилүүдэд хийгдсэн хамгийн том ажиллагааны нэг байсан бөгөөд цагдаа нар 55 кг (120 гаруй фунт) хар тамхи хураан авчээ.

Гол сэжигтэн нь “Саа өвчтэй” гэгддэг Истанбул хотын харъяат Туркийн иргэний удирдсан хар тамхины бүлэглэлтэй нягт холбоотой гэж мэдэгджээ.

Өнгөрсөн гуравдугаар сард цагдаа нар Мадридын захад хар тамхины наймаачид холбоо тогтоосон болохыг илрүүлснээр тэднийг баривчилах мөрдөн байцаалтын ажиллагаа эхэлсэн байна. Хэдэн сарын мөрдлөгийн ажлын дараа агентууд энэ гэмт хэргийн сүлжээний ихэнх дэд бүтэц нь Толедо хотод байгааг олж мэджээ.

Тус бүлэглэл нь хэд хэдэн ферм болон байшинг тус бүс нутгийн олон байршилд эзэмшдэг байсан бөгөөд тус обьектуудад хар тамхи нуун далдалдаг байжээ. Тэд уг бүтээгдэхүүн дээр хуурамч хаяг шошго наан бусад гэмт бүлэглэлүүдэд тараадаг байжээ.

"Кокаины хаан" гэгддэг Пабло Эскобар нь Колумбын Меделлин Картелийг үүсгэн байгуулагч бөгөөд тэргүүн байсан ба 1993 онд буудалцаан болж нас барсан ажээ.

Эх сурвалж: DW

ХОРИГ давж гарсан КОИНУУД
ХОРИГ давж гарсан КОИНУУД
 
Вьетнамын Далайн Их сургуульд тэтгэлгээр суралцахыг урьж байна
Вьетнамын Далайн Их сургуульд тэтгэлгээр суралцахыг урьж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.