ХОРИГ давж гарсан КОИНУУД
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХОРИГ давж гарсан КОИНУУД

/2022.01.17/ Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг 2021 оны арванхоёрдугаар сарын 17-нд баталсан талаар мэдээлсэн.

Дээрх хууль батлагдсанаар Монгол Улсад виртуал хөрөнгийн салбарын хууль, эрх зүйн орчин бүрдэж, ФАТФ-ын зөвлөмжийг биелүүлэх, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын тогтолцоо бүрдэх, мэдээлэх үүрэгтэй этгээдийг тодорхойлох, салбарын эрсдэлийг үнэлэх, стандарт шаардлагад нийцсэн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчидтэй болох зэрэг ач холбогдолтой гэж үзэж байв.

Эдгээр мэдээллийг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, ажлын хэсгийн ахлагчид өгсөн ч дээрх хуулийн талаар хуулийн нэгдсэн сан /Legalinfo/-д байсангүй.

УИХ-ын гишүүн Н.Учрал:

- Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгэгдээгүй ямар ч биржээр ийм коин арилжихгүй, үүнийг хууль бус гэж үзнэ. ICO гаргаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд шинээр бүртгэлдээ хамрагдах ёстой учраас дөрвөн сарын хугацаанд ямар ч шинэ бирж, коин гарахгүй хэмээн 2021 оны арванхоёрдугаар сарын 17-нд мэдээлж байв.

Эргэлзээтэй хууль батлагдсан цагаас хойш хэд хэдэн бирж нээгдэж, коин арилжжээ. Тухайлбал:

СЕА токен: Анхдагч арилжаа нэгдүгээр сарын 10-нд эхэлж 15-нд хаагдсан.
Коины нэгж үнэ нь 5 төгрөг байсан бөгөөд нийт 15 тэрбум төгрөг /3 тэрбум СЕА коин/ татан төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Токен гаргагчид нь coinsea биржийг мөн ажиллуулдаг. Татан төвлөрүүлсэн хөрөнгөөр цаашид биржийн экосистемийг хөгжүүлэх талаараа whitepaper дээр тусгажээ.
Өнөөдрийн байдлаар анхдагч арилжаа хаагдсан бөгөөд хэдэн төгрөг төвлөрүүлсэн талаараа нийтлээгүй байв.
MOZO коин: Анхдагч арилжаа 2021 оны арванхоёрдугаар сарын 27-нд эхэлж, 29-нд дууссан.
Коины нэгж үнэ нь 0,30 төгрөг, нийт 30 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөжээ. МОЗО коины албан ёсны фэйсбүүк хуудсанд хэдэн төгрөг татан төвлөрүүлсэн талаар мэдээ оруулаагүй байв.
GIC коин: Анхдагч арилжаа нэгдүгээр сарын 10-нд эхэлсэн бөгөөд нэгдүгээр сарын 30 хүртэл үргэлжилнэ.
Үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан коин хэмээн тусган өгчээ. Женерал Импекс ХХК нь Сөүл Плазагийн 4000 метр квадрат талбайг коин болгосон нь энэ байв. Коин эзэмшигчид цаашид тус компанийн барих үл хөдлөх хөрөнгөөс хувь эзэмших, талбай худалдан авах зэрэг боломжтой юм байна.

II токен: Анхдагч арилжаа нэгдүгээр сарын 9-нд эхэлж, 16-нд дууссан.
Өсгөсөн шохой, барьцалдуулагч үйлдвэрлэдэг Баргилтех компаниас нэгдүгээр сарын 9-ний өдөр дээрх токенийг гаргажээ. Нээлттэй болон хаалттай арилжаагаар тус бүр 15 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна. Нэгж токений үнэ нь 3 төгрөг байв.

Энэ мэт маш олон коин листлэгдэж, анхдагч болон хоёрдахь арилжаанд орсоор л... Гэтэл "Дөрвөн сарын хугацаанд коин, бирж гаргахгүй" гэсэн үг хаана хэрэгжиж байна вэ?

Цагдаагийн байгууллагад 143 гэр бүлийн хүчирхийллийн дуудлага иржээ
Цагдаагийн байгууллагад 143 гэр бүлийн хүчирхийллийн дуудлага иржээ
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.