/2022.1.15/ Гар урлаачид нэгдэн "Хүмүүн" цагаан сарын үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна.
Хил хаалттай, бараа бүтээгдэхүүн хомсдолд орсон энэ үед сар шинийн баярын бэлгээ сонгохдоо үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжин худалдан авалт хийхийг гар урлаачид хүсэж байна. Энэ талаарх мэдээлэлд:
"Гэртээ хүүхдүүдээ хараад, давхар өрхийн амжиргаандаа нэмэр болохуйц бүтээл урлаад олон жил болсон, туршлага суусан ээжүүдийн зүгээс энэхүү санаачилга гарсан болно.
“Хүмүүн” брэнд гэж юу вэ?
Үндэсний үйлдвэрлэл эрхлэгч хувь хүн, гар урлаач, өрх, гарааны бизнес улмаар жижиг дунд бизнес эрхлэгч гээд бүгдэд зориулагдсан портал брэнд юм. “ХҮН” нь “ХҮН”-дээ зориулан бүтээдэг учир түүнд ур ухаан, сэтгэл, хайр, хөдөлмөр, авьяас чадвар гээд уусан шингэсэн байдаг учир энэ том утгаараа хүмүүнлэг чанарт оршдог. Тиймээс бид брэндээ “ХҮМҮҮН” хэмээн нэрлэсэн билээ. Монгол хэлний үгийн утгазүйн толь бичигт “ХҮМҮҮН” гэдгийг “оюун ухаантан” хэмээн тайлбарласан байдаг. Тиймээс бид өөрсдийн нэгдлээ “ХҮМҮҮН” хэмээн нэрийдсэн билээ.
Зорилго:
Үндэсний үйлдвэрлэл, гар урлаачид болон өрхийн бизнесийг дэмжин, тэднийг олонд таниулж, бараа бүтээгдэхүүний борлуулалтын сувгийг нээн өгч улмаар дотоодын эдийн засгийг тогтвортой байхад хувь нэмэр оруулах үүднээс энэхүү үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна.
Санаачлагч:
- “Гар урлал сонирхогчдын клуб” групп
- “Эерэг хандлага/positive attitute” групп. “Хүмүүн” брэнд Үүсгэн байгуулагч Золбаяр
Хугацаа:
Үзэсгэлэн худалдаа 2022 нэгдүгээр сарын 14-30-ныг дуустал нийт 17 хоног болно.
Байршил:
-13-р хороолол, ХӨСҮТ рүү уруудах замын уулзвар дээр “Centrall Mall соёл амралтын моол” худалдааны төв
Зохион байгуулах баг, холбогдох утас:
- Ерөнхий зохион байгуулах Золбаяр 88118776
- Гэрээ байгуулах, данс тооцоо харицсан Солонго 89018003
- Бараа бүтээгдэхүүний чанар стандарт хариуцсан Шүрэнцэцэг 96214747
- Харилцаа холбоо хариуцсан Халиунаа 983000232
- Дотоод үйл ажиллагаа, зохион байгуулалт хариуцсан Уянга 88168471