Ковид туссаны дараах эмгэгийг хэрхэн даван туулах вэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ковид туссаны дараах эмгэгийг хэрхэн даван туулах вэ

/2022.01.14/ Коронавирус туссаны дараа "ужиг ковид" гэх сэтгэл зүй болон эрүүл мэндэд тань таагүй байдал илэрч байна уу? Үс унах, үнэрлэх мэдрэмж алдагдах, сэтгэл санаа тогтворгүй болох зэрэг шинж тэмдэг илэрч байгаа талаар судалгаа гарсаар байгаа юм.

Хэрэв танд ямар нэг шинж тэмдэг илэрсэн бол дараах зөвлөгөөг дагаад үзээрэй:

  1. Мэдээллийн эерэг урсгалыг бий болго:
    Сэтгүүлзүй нь ихэнхдээ болохгүй бүтэхгүй бүхнийг шүүмжлэн мэдээлдэг. Тэр бүхнийг үзэж, уншаад байх аваас Таны сэтгэл санаа түгшүүрт автах болно. Тиймээс аль болох эерэг мэдээллийг унших технологийн тохиргоо, шүүлтүүрийг хэрэглэж, сөрөг мэдээллээс зайлсхийгээрэй.
  2. Өөрийгөө анхаарч, халамжил:
    Өөртөө цаг гарган анхаарч, өөрийгөө халамжлаарай. Халуун ваннд хэвтэх, дуртай номоо унших, сайхан амттай цай кофе уух, амттай хоол хийж идэх гээд юу эсийг хийж болох билээ.
  3. Өөрийгөө аюулгүй байлга:
    Мэргэжлийн байгууллагаас өгдөг заавар, зөвлөмжийг дагаарай.
  4. Ургуулан бодохоос зайлсхий:
    Аливаа зүйлийн талаар хэт дөвийлгөх, эсвэл хар муухай, болж бүтэхгүй, аймшигтайгаар төсөөлөхөөс зайлсхий. Энэ үедээ бодол санаагаа удирдан өөр зүгт чиглүүлэхийг оролдоорой. Аливааг ургуулан бодож “хөөсрүүлэхгүй” байх нь таны сэтгэцийн эрүүл мэндэд тустай.
  5. Одоо цагт төвлөр:
    Өнгөрсөнд гуниглаж, ирээдүйд санаа зовох хэрэггүй. Яг одоо нөхцөл байдал ямар түүнд л анхаарлаа хандуул. Энэ нь таны сэтгэл санааг амар, хөнгөн байлгах болно.

Эх сурвалж: Тайланд Улсын Засгийн газрын албан ёсны вэб хуудас

Дэлхийд алдартай теннисний од “Вакцингүй” тул Австралиас хөөгдөв
Дэлхийд алдартай теннисний од “Вакцингүй” тул Австралиас хөөгдөв
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.