Дэлхийд алдартай теннисний од “Вакцингүй” тул Австралиас хөөгдөв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэлхийд алдартай теннисний од “Вакцингүй” тул Австралиас хөөгдөв

Зургийн эх сурвалж: AP агентлагийн Марк Бэкерийн фото зураг

/2022.1.14/ Теннисний дэлхийд алдартай од, нэг номерын тамирчин Новак Жоковичийн визийг Австралийн Засгийн газар хүчингүй болгожээ.

Шалтгаан нь, тэрээр вакцин тариулаагүй гэнэ.

Харин Новак Жоковичийн хувьд тэрээр өнгөрөгч арванхоёрдугаар сард өвдөөд эдгэжээ. Австралийн дархлаажуулалтын техникийн зөвлөх группээс гаргасан удирдамжид “Ковидын халдвар аваад эдгэснээс хойш 6 сарын хугацааг байгалийн дархлаат хугацаанд тооцно” хэмээжээ. Мөн европын зарим улс орнуудад энэ хугацааг “Дархлаажсан” хэмээн тооцож байгаа гэнэ.

Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон мэдээлэхдээ “Новак Жоковичийн визийг хүчингүй болгосон шалтгаан нь ард иргэдийнхээ аюлгүй байдлыг хангах үүднээс” хэмээн тайлбарлажээ.

Сануулахад, Новак Жокович нэгдүгээр сарын 5-нд Мельбурнд очсон бөгөөд вакцингүй шалтгаанаар виз нь хүчингүй болсон тул тусгаарлах зочид буудлуудаар нэлээд хоножээ. Харамсалтай нь, өнөөдөр ийнхүү Австралийн Засгийн газраас визийг нь хүчингүй болгох шийдвэрийг гаргалаа.

Эх сурвалж: CNN

Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ
Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.