Амралтын өдрүүдийн цаг агаарын мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Амралтын өдрүүдийн цаг агаарын мэдээ

2022 оны нэгдүгээр сарын 16-наас 2022 оны нэгдүгээр сарын 20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

16-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 18-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи 16-18-нд говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 24-29 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

17-ноос нутгийн баруун хэсгээр өдөртөө хүйтний эрч суларна.

Эх сурвалж: ЦУОШГ

НӨАТ: Нэгдүгээр сарын 23-нд 10 сая төгрөгийн азтан тодруулна
НӨАТ: Нэгдүгээр сарын 23-нд 10 сая төгрөгийн азтан тодруулна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.