Д.Жавзандорж, Н.Онон нарыг Үндэсний зөвлөлийн гишүүн болгохыг дэмжлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Жавзандорж, Н.Онон нарыг Үндэсний зөвлөлийн гишүүн болгохыг дэмжлээ

/2022.01.14/ Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай асуудлыг хэлэлцлээ.

Ийнхүү МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн Ж.Соёл-Эрдэнэ, Б.Галаарид нарыг чөлөөлж, тэдний оронд Д.Жавзандорж, Н.Онон нарыг томилуулахыг гишүүдийн олонх дэмжив.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд өөрсдийн санал бодлоо илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

- "Хоёр нэр дэвшигчийн хувьд соёл урлаг, түүх уламжлалын тал дээр хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс гэж үзэж байна.

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл гэдэг байгууллага хоёр хуваагдаж хэрүүл хийдэг, хурлаа хийж чаддаггүй, байгууллагынхаа төсвийг баталж өгч чаддаггүй. Сүүлийн үед энэ байгууллага байнга шүүхдэлцэж байна. Ирэх долоо хоногийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн тайланг авч хэлэлцэнэ.

Ер нь гишүүд МҮОНРТ-ийн тухай хуульд өөрчлөлт оруулах санал гаргаж байгаа. Энэ хуульд Үндэсний зөвлөлийн гишүүн зургаан сарын турш хуралдаа оролцохгүй бол чөлөөлнө гэдэг заалттай. Таван сар хуралдаа оролцохгүй байж байгаад нэг очоод ахиад таван сар очихгүй байж болох зохицуулалттай. Үүнийг өөрчлөх хэрэгтэй."

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

- Д.Жавзандорж, Н.Онон нарыг дэмжиж байна. Үнэхээр л олон түмэндээ хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс. Монгол багш гэж хүндлэгддэг хүн Монгол хүнийг хөгжүүлэх чиглэлээр оюун бодлоо гаргах байх.

Зарчмын асуудал ярьмаар байна. Томилж байгаа хүмүүс маань хоёр хэсэг болчхоод өнгөрсөн онд батлах ёстой төсвөө өнөөдөр хүртэл шийдээгүй байна. Зөвхөн даргаа, Үндэсний зөвлөлийн даргаа огцруулах хоёр асуудал л толгойд нь байна. Бусад асуудлаа шийдэж чадаагүйгээс МҮОНРТ-ийн үндсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй гачуудал үүссэн байна. МҮОНРТ-ийн хуулиараа бол зөвлөлийн гишүүн таван удаа хурал тасалсан тохиолдолд хариуцлага хүлээх заалт байдаг. Гэсэн ч бидний сонгож томилсон хүмүүст энэ хууль үйлчлэхгүй байна.

Хурлын ирц бүрдсэн тохиолдолд даргаа огцруулчих гээд байдаг асуудал бодит болсон байна.

Үндэсний зөвлөлд 15 гишүүн бий. МҮОНРТ-ийн асуудлын гажуудал тэдэнд л байна. Гишүүдийн зөвлөлд салбар бүрийн хүн орж ирдэг байсан бол одоо өөр салбарын гишүүн томилж байна.

Компанийн ТУЗ-д есөн хүн байдаг ч МҮОНРТ-д 15 хүн байгаа нь дэндүү томдож байна. Үндэсний зөвлөл хуралдахгүй, төсвөө батлуулж чадахгүй байгаа нь том хариуцлагын асуудал болж байна.

Турк Улс зарим тээврийн хэрэгслийн татварыг нэмэгдүүлжээ
Турк Улс зарим тээврийн хэрэгслийн татварыг нэмэгдүүлжээ
 
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.