Турк Улс зарим тээврийн хэрэгслийн татварыг нэмэгдүүлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Турк Улс зарим тээврийн хэрэгслийн татварыг нэмэгдүүлжээ

Cars, that Istanbul Municipality says were rented by previous administrations and that represent wasted public funds, are parked at Yenikapi square in Istanbul, Turkey, September 8, 2019. REUTERS/Huseyin Aldemir

/2022.01.14/: Турк улс бага оврын шаталтат хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэлд тусгай хэрэглээний татвар ногдуулах үнийн босгыг чангатгаж, хэд хэдэн ангилал нэмсэн нь тээврийн хэрэгслийн үнийг бууруулахад тустай алхам болно хэмээн “the Official Gazette” пүрэв гарагт нийтэлжээ.

Зохицуулалт хийсний дараа 31.502.000-36.750.000 төгрөг хүртэлх үнийн бүлэгт 1600 куб/м-ээс бага хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл багтах ба 60 хувийн татвар ногдуулах ажээ.

42 сая төгрөг хүртэлх үнэтэй тээврийн хэрэгслийн үнэ 70 хувь, 42 сая төгрөгөөс дээш үнэтэй тээврийн хэрэгслийн хувьд 80 хувь хүртэл нэмэгдэх юм байна.

Өмнө нь 31 сая 500 мянган төгрөгөөс дээш үнэтэй бүх машинд 80 хувийн татвар ногдуулдаг байсан ажээ.

45 хувийн татварын дээд үнийг 19 сая төгрөгөөс 25 сая төгрөг, 50 хувийн татварын босгыг 25 саяас 31 сая төгрөг болгон нэмэгдүүлсэн байна.

Турк улсад аль хэдийн их хэмжээний татварын дарамтанд орсон байсан суудлын автомашины үнэ буурна, гэхдээ лирийн ханш сул байгаа тул ашиг нь буурах магадлалтай байна.

Эх сурвалж: Ройтерс

ЭМЧ: Бүдүүн гэдэсний халдвар үүсгэгч нян-Clostridium difficile халдвар
ЭМЧ: Бүдүүн гэдэсний халдвар үүсгэгч нян-Clostridium difficile халдвар
 
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН  өдөр тохиож байна
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН өдөр тохиож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.