/2022.01.14/: Улаанбаатар хотын цагаар дахь РМ-2.5 тоосонцрын агууламж одоогоор ДЭМБ-ын агаарын чанарын удирдамжаас 19.1 дахин их байна.
Улаанбаатарын агаарын бохирдлыг бүрдүүлж буй РМ-2.5 тоосонцор гэдэг нь:
Агаарт хатуу, шингэн төлөв байдалтай оршдог. 10 микрометрээс бага хэмжээтэй тоосны богино (1-24 цаг) ба урт хугацааны (хэдэн жилийн) нөлөөлөл нь уушги, зүрхний өвчлөл, нас баралтын нэг хүчин зүйл болдог. Зүрхний эсвэл уушгины өвчтэй хүмүүс, тухайлбал зүрхний архаг өвчтэй хүн, титэм судасны өвчтэй, гуурсан хоолойн багтраа өвчтэй хүн, өндөр настнууд (уушгины эсвэл зүрхний өвчингүй байж болно) тоосонд мэдрэмтгий байдаг. Зүрхний өвчтэй хүн тоосны нөлөөнд өртсөнөөс цээжээр хөндүүрлэх, чичрэх, амьсгал давхцах, сульдах, зүрхний хэмнэл алдагдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Тоос нь амьсгалын замын халдварт өвчний өртөмтгий байдлыг ихэсгэх бөгөөд амьсгалын замын архаг өвчнийг сэдрээх нөлөөтэй.
Яг одоо 08 цаг 33 минутын үед Агаарын чанарын индекс хотын төв орчмоор 170 зааж байна.
Хэнд илүү мэдрэгдэх вэ?
Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөө илэрнэ. Зүрх судас, амьсгалын замын архаг өвчтэй, ялангуяа гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс нөлөөлөлд илүү өртөнө.
Эдгээр хүмүүс ямар арга хэмжээ авах вэ?
Зүрх судас, уушгины архаг өвчтэй хүмүүс, хүүхдүүд, өндөр настангууд гадаа биеийн хүчний хүнд ажил хийх, тоглох хугацаагаа багасгах, нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх хэрэгтэй.