“Оюутолгой“ судалгааны тэтгэлэгт хөтөлбөрт 2.5 тэрбум төгрөг зарцуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Оюутолгой“ судалгааны тэтгэлэгт хөтөлбөрт 2.5 тэрбум төгрөг зарцуулна

УИХ-ын чуулганаар оюу толгой ордын ашиглалтад му-ын эрх ашгийг хангуулах  тогтоолын төслийг баталлаа | МОНГОЛ ТВ

“Оюутолгой” болон “Рио Тинто” компани 2021-2022 оны хичээлийн жилд тэтгэлгээр суралцахаар шалгарсан 31 оюутанд тэтгэлэг хүртсэн тухай батламж (2022.01.12) гардууллаа. 2010 оноос хойш “Оюутолгой” компанийн боловсролын хөтөлбөрүүдэд 3,600 гаруй орчим оюутан, залуус хамрагдсан байна.

“Оюутолгой” компанийн дотоодын тэтгэлэгт хөтөлбөр оюутны бүтэн жилийн сургалтын төлбөр, сар бүрийн амьжиргааны зардал, хөдөө орон нутгийн оюутнуудад дотуур байрны зардлыг нэмэлтээр олгохоос гадна шалгарсан оюутнуудаа хувь хүний хөгжлийг дэмжих сургалт болох “Залуусын хөгжлийн хөтөлбөр”-төө давхар хамруулан залуу мэргэжилтэн болж өсөж, хөгжих боломжийг оюутнууддаа олгодог онцлогтой.

Энэ жилийн хувьд “Оюутолгой” компаниас дотоодын их дээд сургуульд тэтгэлгээр суралцах эрхийг 22 оюутанд, “Оюу толгой” болон “Рио Тинто” компанийн Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль (ШУТИС)-тай хамтарсан Геотехникийн хөтөлбөрт тэтгэлгээр суралцах эрхийг есөн оюутанд тус тус гардуулжээ.

Дэлхийд өрсөлдөхүйц геотехникийн инженерүүдийг дотооддоо бэлтгэх хэтийн зорилготой эл хөтөлбөрийг 2.7 сая ам.долларын хөрөнгөөр “Оюутолгой” болон “Рио Тинто” компаниуд санхүүжүүлж, ШУТИС-тай хамтран хэрэгжүүлж байна.

2021 оноос эхэлсэн таван жилийн хугацаатай хамтын ажиллагааны хүрээнд уурхайн үйлдвэрлэлийн бүтээмж, тогтвортой байдал, аюулгүй ажиллагааг дээшлүүлэхэд чиглэсэн судалгааны ажлыг дэмжих уурхайн судалгааны тэтгэлэгт хөтөлбөрийг энэ жил зарласан. Судалгааны тэтгэлэгт хөтөлбөрийн хувьд нийт 2.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр уул уурхайн судалгаанд хөрөнгө оруулахаар төлөвлөөд байна. Эхний жилд нийт 13 судалгааны төслийн санал ирүүлснээс дараах дөрвөн төслийг шалгаруулж, санхүүжилт олгохоор шийдвэрлэлээ.

  1. Агуйлан олборлолт гадаргуутай огтлолцох үед гадаргуугийн суултад нөлөөлөх нөлөөллийг цахилгаан эсэргүүцлийн томограф төхөөрөмж ашиглан тодорхойлох аргачлал
  2. Баяжуулах үйлдвэрийн металл хийцүүдийн бат бэх, найдварт ажиллагааг үнэлэх арга зүйг боловсронгуй болгох
  3. Далд уурхайд GPS-гүй орчинд инерцийн мэдрүүрт тулгуурласан хүний байршил тодорхойлох системийн судалгаа
  4. Далд уурхайн хагарлын нэвчүүлэлтийн структур

НАТО болон ОХУ уулзалтаа үргэлжлүүлэхээр тохиролцлоо
НАТО болон ОХУ уулзалтаа үргэлжлүүлэхээр тохиролцлоо
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.