НАТО болон ОХУ уулзалтаа үргэлжлүүлэхээр тохиролцлоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НАТО болон ОХУ уулзалтаа үргэлжлүүлэхээр тохиролцлоо

NATO and Russia agree to hold further meetings amid Ukraine tensions |  Euronews

/2022.01.13/: Украины хил дээр Москва цэргийн хүчээ зузаатгасантай холбоотой хурцадмал байдал хэвээр байгаа тул НАТО болон ОХУ дээд түвшний яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тохиролцсон гэж цэргийн эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга мэдэгдэв.

Йенс Столтенберг лхагва гарагт 2019 оны долдугаар сараас хойш анх удаа болж буй НАТО-ОХУ-ын зөвлөгөө нь мэдэгдэхүйц үр дүнд хүрээгүй талаар хэлэв.

Харин барууны орнууд Путин Украины хилийн ойролцоо олон мянган цэргээ байрлуулсны дараа Украин руу довтлох гэж байна гэсэн болгоомжлолыг арилгахыг хичээж байгаа тул хоёр тал цаашид дахин уулзалт хийх тухай мэдэгдлийг таатай хүлээж авчээ.

Хэдийгээр аливаа яриа хэлэлцээ хийхэд хэцүү байгаа ч "хоёр тал яриа хэлэлцээ хийх шаардлагатай байгаагаа илэрхийлсэн ба ирээдүйн уулзалтуудын хуваарийг судлах шаардлагатай" гээд уулзалтын тов хараахан гараагүй гэж Столтенберг хэлэв.

Столтенберг лхагва гарагт сэтгүүлчдэд хэлэхдээ, “Улс үндэстэн бүр өөр өөрийн замаа сонгох эрхтэй гэсэн үндсэн зарчмын дагуу НАТО-гийн бүх холбоотон нэгдсэн. Энэ нь Европын аюулгүй байдлын үндэс болсон олон үндсэн баримт бичигт тусгагдсан байдаг” гэжээ.

"Украин хэзээ НАТО-гийн гишүүн болоход бэлэн болохыг зөвхөн Украин болон 30 холбоотнууд л шийднэ гэдэгтэй холбоотнууд санал нэг байгаа, өөр хэн ч үүнийг шийдэхгүй. Тиймээс мэдээж Украин НАТО-гийн гишүүн болох эсэхэд хориг тавьж болохгүй."

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Вэнди Шерман хэлэхдээ, Оросын удирдагчдын тавьж буй шаардлага нь "эхлэл биш" юм гэв.

Шерман Брюссельд сэтгүүлчдэд хэлэхдээ "Бид НАТО-гийн нээлттэй хаалганы бодлогод хаалгыг хаахгүй... НАТО цаашид өргөжин тэлэх боломжгүй гэдэгтэй бид санал нийлэхгүй" гэж хэлсэн байна.

Москвад төвтэй "Оросын дэлхийн үйл хэрэг" сэтгүүлийн ерөнхий редактор Федор Лукьянов Евроньюс агентлагт хэлэхдээ, Москва хил дээр хүчээ зузаатгаж байгаа нь Кремлийн томоохон стратегийн нэг хэсэг гэж үзэх ёстой гэжээ.

Your Friday Briefing - The New York Times

Лукьянов "Оросын үүднээс авч үзвэл энэ нь зөвхөн Украины тухай асуудал биш" гэж хэлэв. "Энэ бол Европ дахь аюулгүй байдлын орчныг хэрхэн бүрдүүлж байгаа тухай ... мөн хүйтэн дайны дараа давамгайлж байсан Европын аюулгүй байдлын гол цөм нь НАТО гэсэн санаа юм ... ОХУ-ын хийх гэж байгаа зүйл бол үүнийг хэрхэн өөрөөр зохион байгуулж шийдвэрлэх талаар хэлэлцүүлэгт урих явдал юм" хэмээжээ.

Бүх эрх мэдэл Путины гарт байгаа тул Кремлийн дараагийн алхмыг таамаглах боломжгүй гэж тэрээр нэмж хэлэв.

Лукьянов "НАТО бол цэргийн эвсэл. ОХУ-ын зөв ч бай, буруу ч бай хамаагүй НАТО орос улсыг өрсөлдөгч, дайсанаа гэж хардаг."

Эх сурвалж: Euronews

Г.Занданшатар: Сумын иргэд, малчдын амьдралыг шинэ шатанд гаргаж байж төвлөрөл саарна
Г.Занданшатар: Сумын иргэд, малчдын амьдралыг шинэ шатанд гаргаж байж төвлөрөл саарна
 
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.