“Хүний эрх, эрх чөлөөг хангах хууль батлан гаргах шаардлагатай байна“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хүний эрх, эрх чөлөөг хангах хууль батлан гаргах шаардлагатай байна“

/2022.01.13/ Үндсэн хуулийн 30 жилийн ойд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан боллоо.

УИХ-ын дарга Г.Занданшатар хүндэтгэлийн хуралдаанд үг хэллээ.

Тэрбээр, "Монгол Улсын Үндсэн хууль хэрэгжсэн 30 жилийн замналаас үзэхэд төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх үндэс суурь болсон хууль хоорондын уялдаа холбоо бүрэн төгс биш, үүнээс үүдэн хяналт-тэнцлийн механизм бүрэн төгс болсонгүй. Саяхан баталсан Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль энэ асуудлыг шийдэх нэг чухал алхам болно гэдэгт итгэлтэй байна. Нөгөө талаас нь хийх бас нэг чухал алхам нь Засгийн газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгад гүйцэтгэх засаглалын хариуцлагын тогтолцоог нарийвчлан тусгах явдал юм.

Хуулийг батлаад орхихгүй, хэрэгжилтэд нь мониторинг хийж, үзэл баримтлалынхаа дагуу хэрэгжиж байгаа эсэхэд эргэх хандлагаар иргэд, иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээлэлтэй хамтран хянах, нийтийн сонсгол хийх энэ шинэ тогтолцоо парламентын хөгжлийн шинэ үе шатыг эхлүүлнэ.

Хяналт, сонсгол, мэдээлэл судалгаа хийснээр хууль тогтоомжийн зөрчил, хуулийн хийдэл гарч байгаа эсэхийг илрүүлэн мэдэх, хууль тогтоомжийг системчлэх асуудалд шинжлэх ухааны судалгааны үндсэн дээр хандах боломж бүрдэх юм.

Хууль тогтоох байгууллагын баталсан суурь хуулиудыг дагаж гарсан хуулиуд нь давхардалгүй, зөрчилгүй, хийдэлгүй байж чадвал эрх зүйн шинэтгэл үр дүнтэй хэрэгжих боломж бүрдэнэ. Ингэж байж эрх зүйн систем бүхэл тогтолцоо болно. Эрх зүйн салаа утгагүй, тодорхой байдлын зарчим, хууль хэрэглээний тогтвортой байдлыг Засгийн газар, Шүүх, Үндсэн хуулийн цэц хангах ёстой. Эргэх хандлагын хяналтыг УИХ хийж, хууль системтэй, зөв хэрэгжсэнээр эрх зүйт, авлигагүй, шударга төр төлөвших болно.

Энэ хүрээнд эхний ээлжинд хүнээс хамаардаг бус, хууль засагладаг шударга, хараат бус шүүхийн тогтолцоог бүрдүүлэх ажил эрчимтэй өрнөж байна.

Энэ бол зөвхөн эхлэл бөгөөд цаашид улс орны эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх, ард түмэн маань баялгийнхаа жинхэнэ эзэд байж, үр өгөөжийг нь хүртэх, төрийн байгууллагын үйл ажиллагааг ёс зүй, сахилга хариуцлагад суурилах, хүний эрх, эрх чөлөөг баталгаатай хангах зэрэг чиглэлээр цөөнгүй хууль батлан гаргах шаардлагатай байна" гэлээ.

Хэрхэн “сайн дурын даатгуулагч“ болох вэ?
Хэрхэн “сайн дурын даатгуулагч“ болох вэ?
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.