УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийг заллаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийг заллаа

/2022.01.13/ Үндсэн хуулийн 30 жилийн ойд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан болж байна.

Хуралдааны эхэнд Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийг МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгийн газрын дарга Я.Содбаатар УИХ-ын чуулганы танхимд заллаа. Энэ үеэр УИХ-ын гишүүд суудлаасаа босож хүндэтгэл үзүүлсэн юм.

Ташрамд дурдахад, Монгол Улсын ерөнхийлөгчийн 2015 оны 115 дугаар зарилгаар баталсан төрийн ёслолын журамд МУ-ын Үндсэн хуулийн уг эхийг тэгш ойгоор буюу 5 жил тутамд залж олон нийтэд сонирхуулна гэж заасан байдаг.

Үүний дагуу Үндсэн хуулийн Үндсэн хуулийн уг эхийн албан ёсны хуулбарыг өнөөдөр Үндэсний түүхийн музейд нээгдэж буй "Үндсэн хууль-30" үзэсгэлэнд олон нийтэд үзүүлж сонирхуулах юм байна.

АТГ: Ихэвчлэн тендер, төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол ирсэн
АТГ: Ихэвчлэн тендер, төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол ирсэн
 
Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдлийг арилгана.
Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдлийг арилгана.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.