Хатуу хөл хорионы үеэр үдэшлэгт оролцсон Борис Жонсон уучлал гуйлаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хатуу хөл хорионы үеэр үдэшлэгт оролцсон Борис Жонсон уучлал гуйлаа

/2022.01.13/ Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон 2020 оны тавдугаар сарын 20-нд болсон арга хэмжээнд оролцсондоо уучлалт гуйжээ. Учир нь энэ үед коронавирусын эсрэг хатуу хөл хорио тогтоосон байсан бөгөөд олноороо цугларахыг хориглосон байсан юм.

Тухайн үед Англид нэгээс олон хүнтэй гадаа уулзахыг хориглодог байсан бөгөөд хэрвээ уулзсан тохиолдолд хуулийн дагуу шийтгэх болно. Ажлын байран дахь албан ёсны удирдамжид зөвхөн "онц шаардлагатай" тохиолдолд биечлэн уулзах ёстой гэж тусгаж өгсөн байна.

Сөрөг хүчний удирдагч Кейр Стармер түүнийг “өөрийгөө үдэшлэгт байгаагаа мэдээгүй” хэмээн шалтаг хэлсэн нь инээдтэй бөгөөд “доромжилсон” үзэгдэл хэмээн шүүмжилжээ.Мөн Хөдөлмөрийн намын дарга цаашид Ерөнхий сайдыг огцрох эсэхийг асуув.

Энэ мэт олон тооны үдэшлэг болж байсан түүх ил болов. Энэхүү гэнэтийн мэдэгдэл нь Жонсоны санал асуулгын рейтингэд нөлөөлсөн бөгөөд энэ долоо хоногийн байдлаар Британийн иргэдийн дийлэнх нь хэрэв Жонсон тавдугаар сарын 20-нд болсон үдэшлэгт оролцсон бол Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцрох ёстой гэж үзэж байна.

Эх сурвалж: CNN

Г.Очирбат: “Монгол бол тусгаар тогтносон бүрэн эрхт улс” гэдгийг баталгаажуулсан
Г.Очирбат: “Монгол бол тусгаар тогтносон бүрэн эрхт улс” гэдгийг баталгаажуулсан
 
Усны нөөцийн зөвлөл хуралдаж Цэнхэрийн халуун рашааны усны нөөцийг баталлаа
Усны нөөцийн зөвлөл хуралдаж Цэнхэрийн халуун рашааны усны нөөцийг баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.