/2022.01.12/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн танилцуулж байна.
Хүүхдийн мөнгөн хуримтлалыг төрийн санд байршуулан хуримтлуулах, бүртгэх, олгох журмын талаар өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцжээ.
Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа дараах мэдээллийг өглөө. Тэрбээр,
-Ирээдүй өв сангийн тухай хуульд 2021 оны арваннэгдүгээр сард оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд эцэг эх болон хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүсвэл сард нэг удаа хүсэлт гаргаж энэ хуулийн 9.1.1-т заасан мөнгөн хуримтлалаас тухайн сард дор дурдсан хугацаанд дараах хувиар тооцож мөнгөн хэлбэрээр авах эрхтэй гэсэн нэмэлт өөрчлөлт орсон. Өөрөөр хэлбэл, иргэд сар бүр хүсэлт гаргасны үндсэн дээр хүүхдийн мөнгөө авах эсвэл хадгалах боломжтой гэсэн үг юм.
Харин энэ тал дээр Ерөнхий сайд "иргэд сар бүр хүсэлт өгнө гэдэг маш их хүндрэл бэрхшээлтэй" гэж үзэн. Тиймээс журмыг хуулийн хүрээнд хэрхэн өөрчлөх боломжтойг судалж 7 хоногийн дотор танилцуулж, шийдвэрлэхийг холбогдох сайд нарт үүрэг болголоо" гэв.