/2022.01.12/ Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцууллаа. Хууль зүйн сайд Х.Нямбаатар:
- Төрийн зарим төрлийн хяналт шалгалтыг гурван жилийн хугацаанд зогсоох хуулийн төслийг УИХ-д өргөн барина. Энэ нь ирэх сарын 1-нээс эхлэн 2024 оны 12 дугаар сарын 31 хүртэл үйлчилнэ. Зогсоогдож байгаа хяналт шалгалтад дараах хяналт хамаарахгүй:
- Монголбанк,
- Санхүүгийн зохицуулах хорооны,
- Гааль татварын
- Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын хяналт зогсохгүй. Үүнээс бусад ААН-ийн үйл ажиллагаатай холбоотой бүхий л хяналт шалгалтыг хууль батлагдсанаар зогсооно.
Мэргэжлийн хяналтын байгууллагад өгсөн өргөдөл гомдлын дагуу хяналт шалгалт явагдана.
Бид шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдэд учруулж байгаа саад тотгорыг багасгах, зөвшөөрлийн тогтолцоог хөнгөвчлөх хүрээнд бизнес эрхлэгчид рүү төрийн хяналт шалгалт жил бүр ордог явдлыг гурван жилийн хугацаанд зогсоож байна.