Хотын стандартын төслүүдэд санал авч эхэллээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хотын стандартын төслүүдэд санал авч эхэллээ

/2022.01.12/: Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн баталж, 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн хэмжээнд мөрдүүлэх хотын стандартыг боловсруулж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэх бэлтгэлийг ханган ажиллаж байна.

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/1033 дугаар захирамжаар “Хотын стандартыг боловсруулах, батлуулах үүрэг бүхий ажлын хэсэг” байгуулсан. Тус ажлын хэсэг хуралдаж, Хотын стандарт, хяналтын газраас 22 бүлэг сэдвийн хүрээнд боловсруулсан 97 төрлийн хотын стандартын баримт бичгүүдээс эхний 38 баримт бичигт холбогдох төсөлд мэргэжлийн байгууллага, иргэдээс санал авахаар олон нийтэд толилуулж байна.

Нийслэлийн иргэн Та бүхэн санал асуулгад идэвхтэй оролцоно уу.

Санал өгөх холбоос: https://standard.ub.gov.mn/2022/01/11/sanal-avah1/

Эх сурвалж: НЗДТГ

ЗГ-ын хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах талаар хэлэлцэж байна
ЗГ-ын хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах талаар хэлэлцэж байна
 
Токиод дадлагажигчаар ажиллаж байсан монголчууд зодолдож, цагдаад баригджээ
Токиод дадлагажигчаар ажиллаж байсан монголчууд зодолдож, цагдаад баригджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.