МЭРГЭЖИЛТНҮҮД: Хоёр хүн тутмын нэг нь ковидын дараах хам шинжтэй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МЭРГЭЖИЛТНҮҮД: Хоёр хүн тутмын нэг нь ковидын дараах хам шинжтэй байна

/2022.01.08/ Ковидын дараах хам шинж нь халдвар аваад эдгэрсэн насанд хүрэгчдийн хоёр хүн тутмын нэгд тохиолдож болно.

Финляндын Нийгмийн асуудал, эрүүл мэндийн яамнаас 2021 онд томилогдсон шинжээчдийн хэсэг олон сарын судалгааны үр дүнд ийм дүгнэлтэд хүрчээ.

"Урт хугацааны ковид (ковидын дараах хам шинж) нь эдгэрсэн насанд хүрсэн хоёр хүн тутмын нэгд, тавин хүүхэд тутмын нэгд илэрч байгаа гэнэ. Энэ нь эмнэлэгт хэвтэх шаардлагатай байсан хүмүүст илүү өндөр байгаа ч хөнгөн өвдсөн хүмүүст ч ковидын дараах хам шинж тохиолдож болно" гэж шинжээчдийн дүгнэлтэд дурджээ.

ДЭМБ-аас өгсөн мэдээллээр "ковидын дараах хам шинж нь халдвар авснаас хойш гурван сарын дараа илэрч, дор хаяж хоёр сар үргэлжилдэг. Хамгийн түгээмэл шинж тэмдгүүд нь ядрах, амьсгалахад хүндрэлтэй байх, танин мэдэхүйн сулрал зэрэг багтана" гэв.

Финляндын мэргэжилтнүүд мөн тус улсад одоо хэрэглэгдэж буй РНХ-д суурилсан вакцинууд нь өвчтэй хүмүүст ковидын дараах хам шинж үүсэх эрсдлийг бууруулж, шинж тэмдгүүдийн эрчмийг бууруулдаг болохыг тогтоожээ. Тус судалгааны баг нь энэ оны эцэс хүртэл урт хугацааны ковидыг үргэлжлүүлэн судлах бөгөөд энэ хугацаанд шинэ дүгнэлтүүдийг танилцуулах ажээ.

Финляндад 12-аас дээш насны иргэдийн 80 гаруй хувь нь коронавирусын эсрэг вакцины хоёр тунд хамрагдсан байна. Мөн гурав дахь тунг 20 орчим хувь нь хийлгэсэн боловч халдварын тоо нэмэгдсээр байгаа талаар мэдээлжээ.

КАЗАХСТАН: Цэргүүдэд анхааруулахгүйгээр буудах тушаал өглөө
КАЗАХСТАН: Цэргүүдэд анхааруулахгүйгээр буудах тушаал өглөө
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.