/2022.01.07/ Коронавирусийн шинэ хувилбартай холбоотойгоор МИАТ-аас дараах мэдэгдлийг гаргажээ.
Тодруулбал, "Ковид-19 халдварын шинэ хувилбар илэрч, гадаад улс орнууд өөрсдийн хилээр нэвтрэхэд тавигдах шаардлагаа эргэн чангатгаж эхэлсэн нь улс хооронд зорчих зорчигчдыг эрс буурахад хүргэж байна. Энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан МИАТ ТӨХК нь хуваарьт бус нислэгийн давтамжаа багасгах ажлыг хийж байна. Үүнд дараах нислэгүүдийг цуцалж байна.
Сөүл хотын чиглэлд:
1 дүгээр сарын 12,15,19, 22, 26, 29-ний өдрүүдэд буюу Лхагва, Бямба гарагийн нислэгүүд, мөн 2 дугаар сарын 8,15,22-ны өдрүүдийн Мягмар гарагийн нислэгүүд
Токио хотын чиглэлд:
1 дүгээр сарын 30-ны өдрийн Ням гарагийн нислэг
МИАТ ТӨХК нь цуцлагдаж буй нислэгийн тийз худалдаж авсан зорчигчдыг хамгийн ойрын нислэгт шилжүүлэх, гарч буй зардлын зөрүүг хариуцаж холбогдох зохицуулалтыг хийж байна. Мөн гадаадын улс орнуудаас тавьж буй шаардлагаас хамаарч тийз худалдан авсан зорчигчид зорчих боломжгүй болж буй тохиолдолд тийзний мөнгийг бүрэн буцаан олгож байгаа.
Сөүлийн чиглэлд хэвийн үргэлжлэх нислэгүүд:
- 1 дүгээр сарын 9, 11, 14, 16, 18, 21, 23, 25, 28, 30-ны өдрүүдэд.
- 2 дугаар сарын 5-аас эхлэн Лхагва, Баасан, Бямба, Ням гарагт" гэжээ.