“Хичээлийн хоцрогдол бус УИХ-ын гишүүдийн хоцрогдлыг арилгах талаар ярь“
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хичээлийн хоцрогдол бус УИХ-ын гишүүдийн хоцрогдлыг арилгах талаар ярь“

/2022.01.07/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар иргэдийн сурч боловсрох эрхийг хангах, хичээл, сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах арга хэмжээний талаар хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, "УИХ унтаа байдлаасаа сэрээч. Энэ асуудлыг арваннэгдүгээр сард ярих ёстой байсан. Тэгсэн бол ядаж сурагчдын амралтаар тэдний хоцрогдлыг арилгах ямар арга хэмжээ авч болох талаар зөвлөлдөх байлаа. Энэ асуудлыг 5 удаа хойшлууллаа.

МАН-ын ирц бүрдэхгүй өнөөдрийн чуулганыг 40 минут хүлээлээ. Өнөөдөр хичээл сургалтын хоцрогдлыг яаж арилгах вэ гэхээс илүүтэй УИХ-ын гишүүдийн хоцрогдлыг яаж арилгах вэ гэдгээ ярь л даа та нар" гэлээ.

Л.Энх-Амгалан: Сурагчдын үдийн хоолны мөнгө түрээсийн төлбөрт зарцуулагдаж байна
Л.Энх-Амгалан: Сурагчдын үдийн хоолны мөнгө түрээсийн төлбөрт зарцуулагдаж байна
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.